8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН мөнгөтэй хүмүүсийг бус ёс зүйтэй, мэдлэг боловсролтой хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэв

2020-01-09 16:42:10

МАН-ын дарга, Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар өнөөдөр МАН-ын Бүлгийн хурал дээр 2020 оны МАН-ын сонгуульд оролцох зарчим, гишүүд, нэр дэвшигчдэд тавих шаардлагыг танилцуулав. МАН-ын дарга У.Хүрэлсүх “2020 оны сонгуульд МАН нэр дэвшигчдээс мөнгө, дэнчин гэж авахгүй.

 

Намд мөнгө хандивлаж түүнийхээ хариуд тойрог горилох, улс төрийн ашиг хонжоо хардаг байдлыг бүр мөсөн зогсооно.

 

 

Зөвхөн өндөр ёс зүйтэй, олон нийтийн итгэл даах хүмүүсийг бид МАН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчдийг ёс зүйн шалгуур, судалгааны үр дүнд үндэслэн тодруулна. Судалгааны дүнгээр олон нийт дэмжихгүй байгаа нь харагдвал нэр дэвшихгүй байх хэрэгтэй.

 

 

МАН төрийн бодлого боловсруулах өндөр чадвартай, мэдлэг боловсролтой, ёс зүйтэй хүмүүсийг л УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх болно” гэж мэдэгдэв.

 

 

МАН сонгуулийг аль болох бага зардлаар, хямд төсөр явуулж, сонгуулийн дүнд нөлөөлөгч хөрөнгө мөнгөний нөлөөг багасгах зарчим барьж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Mundag! Surelsuh said, Mongol odoo l hugjine,
2020/01/09 174.207.2.31
баяраа ах нь
хүрэлсүх яалт ч үгүй гарна , гаргана чиг арай шударга яваадаа битгий хонзогнол доо одоо жаахан шударга байцгаая
2020/01/09 64.119.27.244
Баяраа ах нь
зүйтэй,ингэж л шилдэг хүмүүсээ тодруулах хэрэгтэй ,мөнгөөр ороогүй хүмүүс шархаа нөхөх гэлгүй шударга ажиллаж чадна
2020/01/09 64.119.27.244
Www333
Unen teneg khundee eniig l gargaj bolokhgui.
2020/01/09 66.181.161.52
зочин
Ах дүү нартаа урьдчилж тэтгэвэр олгочихоод дараа нь хүчингүй болгодог Хүрэлсүх мэтийг л дэвшүүлж огт болохгүй шүү
2020/01/09 64.119.21.44
  • Recent
  • Most Read
  • Most Comment