-15o
Улаанбаатар хот
mobile menu

"М-Си-Эс" группийн дэд ерөнхийлөгч улс төрд орохгүй гэдгээ мэдэгдлээ

2020-01-10 10:00:00

"М-Си-Эс" группийн Дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшихээр тохироогоо хийсэн гэх агуулга бүхий мэдээлэл зарим мэдээллийн хэрэгслээр гараад буй.

Тэгвэл уг мэдээлэл худал болохыг тэрбээр өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. 

"Улс төрд орохгүй гэдгээ дахин хэлье гэж бодоод. Улсынхаа сайн сайхны төлөө улс төрд орохгүйгээр хувь нэмрээ оруулах боломжтой гэж боддог.

1990 оны сүүл, 2000 оны эхээр хувийн итгэл үнэмшлээрээ нийтийн сайн сайхны төлөө одоогийн МАН болон түүний залуучууд, оюутны байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан.

Миний сонголтыг тухайн үед зарим хүн компанийн сонголт гэж бодон янз бүрийн дарамт ирж байсан учир Оджаргал захирал компани, улс төр хоёрынхоо аль нэгийг сонго гэсний дагуу тэр дор нь улс төрийн бүх сонгуульт ажлуудаа больж, компаниа сонгосон. Энэ сонголт маань зөв сонголт байсан гэж боддог. Хэдэн улс төрч солигдсноор биш нийтийн ухамсар дээшилснээр л улс илүү хөгжинө гэж боддог" гэжээ. 

улс илүү хөгжинө гэж боддог" гэжээ. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Bayar hurgeye
2020/01/10 66.181.176.243
  • Recent
  • Most Read
  • Most Comment