8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөл аймагт МЭХ "Соёлыг түгээж" байна

2020-01-09 19:46:52

Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 онд “Соёлын довтолгоо-2” төслийн хүрээнд “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлээд байна. Энэхүү аяны хүрээнд Монгол орны 21 аймаг, Нийслэл хотын 9 дүүрэгт тодорхой хуваариудын дагуу иргэдийн оюунд Соёлыг түгээх юм.

"Соёлыг түгээе" аяны нээлт Эрдэнэт хотоос эхэлсэн бол өнөөдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 800 гаруй гэр бүл, 300 гаруй өсвөр үеийнхэнтэй МЭХ-ны Соёлыг түгээгчид уулзаж, чөлөөт ярилцлага хийн, лекц тавилаа.

Энэ удаагийн Соёлыг түгээх багт МЭХ-ны "Соёлыг түгээгч" битбокс Б.Нарандэлгэр, дуучин С.Гантогоо, жүжигчин Б.Одончимэг нар багтаж байгаа юм. Тэд МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийн хамтаар энэ сарын 7-12-ны хооронд Эрдэнэт, Хөвсгөл, Завхан аймгуудад ажиллана.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл