8o
Улаанбаатар хот
mobile menu

Эцэг эхийнх нь зөвшөөрөлгүйгээр хүүхдүүдэд шашны сурталчилгаа явуулж байжээ

2020-01-10 10:00:00

Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн удирдамжаар тус аймгийн Прокурорын газар, Тагнуулын хэлтэс, Цагдаагийн газар, Хуулийн хэлтэс, Татварын хэлтсийн бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн хэрэгжилтийг Борнуур, Баянчандмань, Жаргалант, Батсүмбэр сумдад шалгажээ.

Шалгалтаар иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь тусгай зөвшөөрөлгүйгээр шашны үйл ажиллагаа явуулж, хүүхдүүдийг эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр хараа хяналтгүй цуглуулж, шашины үйл ажиллагааг сурталчлах, номлох, бэлэг сэлт тараах, хооллох зэргээр Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг зөрчиж үйл ажиллагаа явуулж байсан болох нь тогтоогдсон байна. Иймд ажлын хэсгээс зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан нийт 18 аж ахуйн нэгж байгууллага, иргэний үйл ажиллагааг таслан зогсоожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Zuw
2020/01/10 66.181.182.123