8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлд түргэн тусламжийн 40 машин шинээр авна

2020-01-11 09:53:06

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 81 түргэн тусламжийн машин үйлчилгээнд явж байгаа.Түргэн тусламжийн үйлчилгээ хүртээмжгүй гэдэг шүүмжлэлийг нийслэлийн иргэд хэлдэг. Тиймээс түргэн тусламжийн машины тоог 2020 онд 40-аар нэмэхээр болжээ. Ингэснээр түргэн тусламжийн үйлчилгээ дуудлага өгсөн өрхөд 15-20 минутад хүрдэг болно гэдгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. Түүнчлэн тус газар арван мянган хүн тутамд нэг түргэн тусламжийн машин байна гэдэг том хотын жишгийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Агаараар нисдэг автомашин л биш бол аваад яадагийн хог. Энэ түгжрэл дотор хүний амь нас аварч явж чадахгүй бол хуучин машинтайгаа болоод л байгаа биз дээ. Нисдэг машин зохион бүтээгээч манайхаан.
2020/01/13 59.153.114.27