8o
Улаанбаатар хот
mobile menu

Агаарын дайн хийж байсан Вьетнамчуудаас Монголчууд илүү гайхалтай бууддаг байсан

2016-03-18 10:12:00

 Эр хүн бол гаднаа догшин сүр ихтэй ч сэтгэлдээ уяхан зөөлөн тийм  л нэг үл тайлагдах ертөнц байдаг. Чухамхүү эрчүүдэд л тэсвэр хатуужил,, зовлон бэрхшээл амьдралын хатуу хөтүү бүхнийг  туулан гарч гэр бүлээ цээжээрээ хамгаалах их  үүрэг оноогддог. Тэгвэл өнөөдөр дайны талбарт буцах эрхгүй тушаал авсан цэрэг шиг амьдралын өмнө ухралгүй зүтгэдэг бахархалт эрчүүдийн баярын өдөр тохиож байна. Энэ л өдөр “Амьдрал сайхан” булангаараа Шагдарын Мөнхжаргал хэмээх эгэл жирийн гэрийн эзэн, гэргийн хань болсон эрхэм хүмүүнийг ярилцлагын хоймор урилаа. Тэрээр төр барилцаж их хэргийг бүтээгээгүй ч ,  түмэн олныхоо дунд хөдөлмөрлөж өөрийн хөлсөөр амьдарч яваа эгэл жирийн Монгол эр хүн. Цагтаа тэрээр агаарын пуужингийн 028-р ангийн “Мөнгөн сум хамтлагт”  хөгжимчин хийж эрх орныхоо эр цэргийн албыг нэр төртэй хашилцаж явжээ. Одоо тэрээр хувиараа худалдаа эрхэлж амьдарч байна. Ингээд уншигч та бүхэнтэйгээ   эгэл жирийн Монгол эр хүний алдсан оносон амьдралын түүхээс хуваалцая.

- Сайн байна уу? Танд Монгол цэргийн өдрийн баярын мэнд хүргэе. Уншигчиддаа өөрийгөө танилцуулна уу?

Баярлалаа. Намайг Шагдарын Мөнхжаргал гэдэг. Одоо энэ жил 54 хүрч байна.  Манай аав Архангай аймгийн уугуул .Харин би Улаанбаатар хотод  өссөн. Одоо энд эхнэртэйгээ хамт амьдарч байна даа.

- Өнөөдөр Монгол цэргийн баярын өдөр тохиож байна. Таны хувьд хаана цэргийн алба хаасан бэ?

Манай аав цэргийн хүн байсан. Насаараа цэргийн ангид ажилласан. Харин би аавыгаа дагаад цэргийн хүн болох сонирхолтой болсон. Социолизмын үед ихэнх хүүхдүүд наймдугаар анги төгсөөд л барилгын  ТЕМСТ явдаг байлаа шүү дээ. Харин надад агаарын пуужингийн 028-р ангид алба хаах хувь тохиож 15 настайдаа тус ангийн “Мөнгөн сум” хөгжмийн хамтлагт хөгжимчнөөр орсон. Тус ангид би зургаан жил алба хааж цэргийн амьдралын жаргал зовлонг мэдэрсэн дээ. Хөгжмийн бүх л зэмсэгээр тоглодог байсан. Ер нь миний хувьд цэргийн алба гэдэг бол эр хүний өөрийгөө шалгах сорьж үзэх том шалгуур гэж боддог. Бие бялдар, хүмүүжлээс авахуулаад тэндээс олон зүйлийг олж авна .  Социолизмын үед ард түмний боловсрол сайн байсан. Хөдөөнөөс ганц нэг бичиг үсэггүй  залуучууд ирээд л цэргийн албанаас юм бүхнийг сурч авдаг байлаа. Миний алба хааж байсан агаарын пуужингийн  028-р анги  дөрвөн  жилд нэг удаа ОХУ-ын Жит мужид очиж   буудлага хийдэг  байсан. Агаарын дайн хийж байсан Вьетнамчууд чинь давтан буудлага хийж байхад манай Монголчууд бол гайхалтай бууддаг байсан.

Бид хоёрыг ийнхүү ярилцаж байтал Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагын үлээвэр хөгжимчдийн  хөгжимтэй парад бидний хажуугаар  алхлаа.   Ш.Мөнхжаргал гуай Монгол цэргийн сүр хүчийг хөг, ая эгшигтэй хамт үзүүлж байгаа цэрэг эрсийг харан сэтгэл  нь хөөрч “Тэр харж байна уу ахын дүү ах нь яг л залуудаа эд нар шиг ингээд л явж байлаа шдээ” хэмээн  сэтгэл догдлолтой хэлж харцанд нь баярын туяа цацарч балчир хүүхэд шиг хөөрөн догдоллоо. Бид үлээвэр хөгжимчдийн сүр ихт хөгжимт прадыг өнгөртөл нь харж жагсаал алсран одохуйд яриагаа ийнхүү үргэлжлүүллээ.

- Цэрэгт зургаан жилийн хугацаатай алба хаасан гэнэ. Цэргээс халагдаад та хаана хаана ажиллаж байв?

Цэргээс халагдаад илгээлтээр дөрөвдүгээр цахилгаан станцыг барих ажилд оролцсон. Анхны зуухыг нь  асаалцаж явсан хүний нэг гэхүү дээ. Тэгээд дараа нь тээврийн жолоочоор гурван жил ажилласан тэр үед чинь жолооч их нэр хүндтэй мэргэжилд тооцогддог байлаа. Тэгээд ардчилсан нийгэм гарч бааз байгууллага маань татан буугдаж зах зээл рүү шилжсэнээр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харъяат хөдөлмөрийн баатар Аварзэд  гуайн партизаны фермд тракторын жолооч хийж явлаа. Сүүлд эдийн засаг хүндрэх үед хэдэн үхэртэй болж хөдөө гарч мал ч маллаж үзлээ. Ер нь ах нь бусдын л адил амьдрах гэж их зүтгэсэн дээ. Тэгээд 1990-ээд оны их зуднаар малгүй болсноосоо хойш энд жижиглэнгийн бараа зарж гудамжны наймаачин болсон.

- Зах зээлийн их шуурганд  ард түмэн алдаж онож  их л хүнд өдрүүдийг ардаа үлдээсэн гэж ярьдаг?

 Ер нь энэ нийгмийн өөрчлөлт, эргэлт хүний амьдралд асар их нөлөөлдөг юм байна.  Цаг үеийн шуурганаар иргэд  л хэлмэгддэг. Социолизмын үед  туйлдаа ортол ингэж ядарч зүдэрсэн хүн  байгаагүй бүгд л тэнцвэртэй нийгэм байж. Яахав сөрөг тал нь гэвэл хэт их баяжиж болдоггүй хэт их ядуу хүмүүс байгаагүй тийм л нийгэм байсан. Ах нь ид гоё хөдөлмөрлөх насандаа ажлын төлөө явсаар байгаад амьдралаа босгож чадалгүй зах зээлийн ороо бусгаад ороолгосон доо. Хань ижилтэй болж нэг хүүтэй болсон ч түүнийгээ алдсанаас хойш эхнэр салж ганцаараа амьдарсаар сүүлд одоогийн эхнэртэйгээ ханилсан. Харин бид хоёрт үр хүүхэд заяагаагүй. Гэхдээ надад архи ууж амьдралаа алдаж, адлагдаж явсан үе байгаагүй.

- Одоо та  жижиглэнгийн худалдаа эрхэлж байна. Мэдээж  гудамжинд гар дээр наймаа хийхэд дарамт шахалт их л ирдэг гэж ярьдаг?

Тиймээ. Биднийг хууль зөрчиж байна л гэдэг. Гэхдээ энэ бүхэн санаатайгаар биш шүү дээ.  Хүн амьдрахын тулд иднэ идэхийн тулд хөдөлмөрлөх хэрэгтэй.  Өнөөгийн нийгэмд чинь миний насны хүнд хийх ажил олдохгүй, тэтгэвэрт гаръя гэхэд нас хүрэхгүй яг л тийм ямар ч орлогын эх үүсвэргүй үе байна шүү дээ. Тэгээд л өөрөө өөрийгөө цалинжуулахаас өөр аргагүй учраас гудамжинд худалдаа эрхэлж байна. Ер нь эдгээр хүмүүсийг улс харж үзэх хэрэгтэй гэж боддог. Яагаад гэвэл бид надад мөнгө өгөөчээ, ажилтай болгоочээ гэж төр засгаас юм нэхээгүй өөрсддөө байгаа таван цаасаа л эргэлдүүлж амьдарч байна. Миний хувьд замын хажуугийн хашлага дээр барааг өрж зардаг. Мэдээж гар дээрх худалдааг хориглодог болохоор дүүргээс өдөр бүр цагдаа ирж 5000 төгрөгөөр торгодог. Өөрийнхөө энэ үйлдийг би  зөв гэж зүтгэхгүй лдээ гэхдээ л ард түмний амьдрал хүнд байна.  Цаанаасаа бүгдийг нь ажилтай, орлоготой болгочихвол ард түмэн ингэхгүй шдээ. Эдийн засгийн хямрал гэдгийг би энд зогсоод бодитойгоор харж байна. Хүмүүс одоо том дэлгүүр супермаркет гэхээсээ илүү ширхэгийн жижиглэнгийн зүйлүүдийг л худалдаж авч байна шүү дээ. Гудамжинд худалдаа эрхэлдэг бид нар чинь нууж хааж дарамтандорон байж  ширхэгийн тамхи зарж л амьдарч байна. 

Гудамжинд худалдаа эрхэлдэг бид нар чинь нууж хааж дарамтанд орон байж ширхэгийн тамхи зарж л амьдарч байна.

- Ер нь иргэн хүний хувьд УИХ-аас гаргаж байгаа тогтоол, шийдвэрүүдийг хэр оновчтой иргэдийнхээ амьдралд нийцсэн хөрсөн дээр буусан хууль гаргаж байна гэж бодож байна вэ?

Энэ бол миний хамгийн шүүмжлэлтэй хандаж байгаа зүйлийн нэг.Тухайлбал замын хөдөлгөөний тухай мундаг хууль баталлаа гэж ярьж байна. Гэтэл өнөөдөр хэдхэн зуун машины даацтай зам дээр хэд дахин хэтэрчихсэн машин явж байна. Замыг нь чөлөөтэй болгож хууль хэрэгжих нөхцлийг нь бүрдүүлж байж дараа нь жолооч нарт шаардлага тавих нь зөв болов уу?  Ер нь бол хуулийг дээр сууж гаргахаасаа илүү доошоо бууж ирээд иргэдийнхээ дунд ороод санаачилж байвал зүгээрсэн.  Одоо хууль хэрэгжүүлэх гэж цагдаа жолоочийн хооронд бөөн зөрчилдөөн болж байна . Уг нь цагдаа нар замынхаа голд зогсчихоод л зохицуулалт хийж алдаа гаргасан жолоочид хариуцлага тооцож зөвлөн туслаж баймаар. Гэтэл байшингийн буланд нуугдаж байгаад жолоочийг торгодог тогтолцоотой болчихож. Торгосон хэмжээгээрээ цалин авдаг юм байлгүй дээ. Түүний адил миний гар дээрх жижиглэнгийн худалдаа , тамхи ширхэглэж зарахгүй байх зэрэг нь амьдралд нийцэхгүй л хууль шиг санагддаг.  Ах нь чамаас юу нуухав. Гудамжинд худалдаа эрхэлдэг бид нар чинь нууж хааж дарамтанд орон байж  ширхэгийн тамхи зарж л амьдарч байна.  Тэрнээс биш энд чихэр бохь бол худалдаж авах хүн ховор шүү дээ. Би өөрөө тамхи татдаггүй хүн мэдээж надад ажил олдох байсан бол эсвэл тэтгэвэрийн насандаа арай эрт гардаг байсан бол би тамхи зарж хүмүүсийг хордуулмааргүй л байна.

 - Таны хувьд төрийн үйлчилгээ хүнд сурталгүй байж чадаж байна уу?

Дээр нь том том юм ярьсан гишүүдээс илүү төрийн доод албан тушаалтнууд их хүнд сурталтай.  Ах нь хуучин био үйлдвэрийн лагерьт сахиул хийж байхдаа лагерын газрыг худалдаж аваад одоог хүртэл гэрчилгээгээ авч чадаагүй л явна. Төрийн өмчийн дуудлага худалдаагаар худалдаж авсан гэрчилгээ нь байсаар атал наадах чинь хамаагүй гээд өнөөдрийг хүртэл өгөхгүй л байгаа.  Ах нь газрын гэрчилгээгээ авах гэж 10 жил хөөцөлдлөө. Одоо тэгээд эрх мэдэлтэй нэг нь булаагаад авах байлгүй дээ.

Цагдаа зөвхөн цагдаагийн алдар алтан медаль ,онц сэргийлэгч тэмдэг авахын төлөө л бүхэл бүтэн хүний амьдралыг шоронд хатаах гэж байсан

- Хоёулаа улс төрийн талаар нэлээд хөөрөлдлөө . Одоо таны хувийн амьдрал руу эргээд оръё. Танд  амьдралдаа алдаж харамсаж явсан удаа байгаа юу?

Хүн юм чинь алдаж онолгүй л яахав. Гэхдээ би архи тамхи буруу зүйлд татагдаж явсан удаагүй.  Хангамжийн хорооны баазад жолооч хийж байхдаа ачсан бараа маань дутсанаас болоод хэрэгтэн болж байсан удаа бий.  Байгууллагын нярав маань  ачих ёстой дугуйны паданг дутуу   бичсэнээс болоод би зөөсөн хэрэгтэн болж хоёр жилээр таслагдаж нэг жил суусан. Манай байгууллагын дарга нярав  нар тав зургаан жил таслагдсан. Миний хувьд хүний хүргэх ёстой ачааг нь л хэлсэн газар аваачдаг байсан болохоор тэр үед өөрөө ч мэдэлгүй гэмтэн болсон би тэндээс нэг ч  төгрөг  идээгүй.  Ер нь энэ хуулийн хэлмэгдэлт гэж айхтар зүйл байдгыг ах нь яс махнаасаа илүү мэдэрсэн. Миний  ах хийгээгүй хэргийнхээ төлөө хүн амины хэрэгт гүтгэгдэж нэг жил шоронд суусан.  Тэр үед сав л хийвэл хүнийг шоронд хийчих гээд байдаг байсан. Тухайн үед Сонгино хайрхан дүүргийн төлөөлөгч “У” гэх цагдаа зөвхөн цагдаагийн алдар алтан медаль ,онц сэргийлэгч тэмдэг авахын төлөө л бүхэл бүтэн хүний амьдралыг шоронд хатаах гэж байсан шдээ. Ах маань тэр үед Хятадын тоосгоны компанид ажиллаж байгаад аваарт орсон үе байсан болохоор бараг хэвтээгээрээ шоронд орж байсан. Гэтэл жил болоогүй байтал тэр гэмт хэргийг үйлдсэн жинхэнэ эзэн нь баригдсан лдаа. Цагдаа нар гэмт хэрэг хийгээгүй хүнийг нэг жилийн хугацаанд  ялласанд  өөрсдөө гэмтэн болох гээд байсан болохоор ахад хужаагийн цалингынх нь оронд өгсөн гялгар уутыг хулгайлсан болгож зохиомол хэрэг болгон хувиргаж сулласан. Ах минь  шоронгоос гараад удаагүй бурхан болсон л доо. Одоо олон хүүхэдтэй эхнэр нь орцны жижүүр хийгээд л зовж явдаг юм. 

Уг нь цагдаа нар замынхаа голд зогсчихоод л зохицуулалт хийж алдаа гаргасан жолоочид хариуцлага тооцож зөвлөн туслаж баймаар. Гэтэл байшингийн буланд нуугдаж байгаад жолоочийг торгодог тогтолцоотой болчихож.

- Төр засаг иргэдийнхээ  амьжиргааг дэмжихийн тулд юу хийгээсэй гэж бодож байна?

Одоо зах зээлийн нийгэмд хэн хөдөлмөрлөнө тэр хүн л  амьдрана гэсэн зарчим үйлчилж байна. Амьдрахын тулд ажиллая гэхэд насны ялгаа их гарч байна   Хамгийн гол нь тэтгэврийн насыг наашлуулах ёстой гэж бодож байна. Монголчуудын нас богиносч байна. Саяхан манай ангийхан уулзсан л даа. Гэтэл  30 хүүхэдтэй ангиас 15 нь л үлдсэн байна. Тэгэхээр богино болсон байгаа биздээ. Ер нь эрэгтэй хүнийг 55  эмэгтэй 50 настайд нь тэтгэвэрт гаргамаар санагддаг юм. Одоо энүүгээр архи уугаад, лааз түүгээд явж байгаа хүмүүс ихэвчлэн л энэ насны хүмүүс байдаг.

Аавын хүү алдаж болноо.  Гэвч алдаанаасаа суралцаж, амьдралд ухаарал авч ноён нуруутай байдаг нь Монгол эр хүний ёс жудаг. Бусдын л адил амьдралдаа алдаж, онож амьдралын төлөө, зүтгэж хөдөлмөрлөж яваа эгэл жирийн энэ хүнтэй ярилцаж байхад “Ах нь хөдөлмөрт бууж өгөхгүй  хүйтэн мөнгө энэ цагт хүнийг хэтэрхий хайрч амьдралын аз жаргал сайн сайхан бүхнээс хүмүүнийг алхам алхамаар холдуулаад байгаа юм уу”  гэсэн яриа нь сэтгүүлч надад  нэгийг бодогдуулж байлаа . Үнэхээр ч өнөөгийн нийгэмд хүмүүс  амьдрахын тулд ядарч,  туйлдсан ч амьдралын өмнө шантралгүй зүтгэсээр. "Амьдрал сайхан" буланг бэлтгэж байх явцдаа сэтгүүлч миний бие уулзсан хүн болгоноосоо нэг л зүйлийг  илүү мэдэрч байсаан. Тэр бол тэдгээр хүмүүс  хоолтой, хоолгүй ч хүмүүн заяаг олж төрсөн энэ  амьдралдаа дэндүү хайртай байсан юм.  

Б.Мөнхдалай

 

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Buy Blade And Soul Gold
Do you have a good sense of humor . Buy Blade And Soul Gold http://www.nuovamarea.com/community/viewtopic.php?f=7&t=112256&sid=d32a80d3b0eb9981097bde02ff0cbee2
2016/03/19 103.17.108.42
zzz
Saihan, sain baina. Setgyylchid mini odoo l neg jiriin ard tymnentei yarilzlaa, huuramch, hudalch darga nartai yarj baisnaas ard tymenteigee yarj baih ni zovdoo, ter hulhiduulchih geed bgaa gazriig ni olguulj tuslah ni zov shyy, 10 jiliin hynd surtal ,har
2016/03/18 103.17.108.42
ТМС
техник мэргжлийн сургууль=ТМС гэж бичдэг юм сэтгүүлчээ
2016/03/18 103.17.108.42
chuhal.mn сайт редакцын бодлогодоо өөрчлөлт оруулж загвараа сольсоноос хойш их гоё байгаа шүү. Өдөр болгон ордог болсон. Амжилт
2016/03/18 103.17.108.42
мм
монгол хэлний алуурч сэтгүүлч
2016/03/18 103.17.108.42
Noname
Сайхан ярилцлага болсон. Сэтгүүлч үзэл бодлоо оруулж өгсөн нь ярилцлагыг улам амттай болгож өгсөн байна. Ажил нь амжилт хүсье
2016/03/18 103.17.108.42
Egel jiriin atlaa zow bodoltoi hvn ymaa
2016/03/18 103.17.108.42
Àëòàíõóÿã
ÒÅÌÑ áèø ÒÌÑ áóþó Òåõíèê Ìýðãýæëèéí Ñóðãóóëü, Æåò áèø ×èòà ãýæ áè÷ýý÷. Áè÷èã ¿ñãèéí Ẻí àëäàà. ×ààâààñ äàà.
2016/03/18 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment