8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам тээврийн ослын шинжтэй 284 дуудлага бүртгэгджээ

2020-01-13 11:28:36

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрөгч амралтын өдрүүдэд нийт 363 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 284-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирчээ.

Тухайлбал:

2020.01.11-ний өдрийн 03:40 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн нутаг /Аймгийн төв/ асфальтан замд Тоёота приус маркийн автомашины жолооч М нь  явган зорчигч 51 настай, эмэгтэй Х-г мөргөж амь насыг нь хохироосон.

2020.01.12-ны өдрийн 01:30 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг /Аймгийн төв/ асфальтан замд  Toyota Raum маркийн автомашин онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй Х нас барсан.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-4  тус хөдөлгөөнд оролцсон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 38 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 1 тохиолдолд бүртгэгдсэн байна.

 Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment