Тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой хуулийн төсөл баталсан нь 2017 байгуулсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн гэрээгээ зөрчиж байгаа хэрэг хэмээн ОУВС-аас үзэж байгааг талаар Ройтерс агентлагт мэдээлжээ.
ОУВС-гийн Улаанбаатарт суугаа төлөөлөгчийн газрын дарга Жефф Готтлиб "Тэтгэврийн зээлийг цуцлах энэхүү санал нь 2017 онд ОУВС-тай Засгийн газар тохиролцон хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөрийг зорилготой нийцэхгүй байна. Энэ нь ДНБ-д эзлэх өрийн хэмжээг 2 хувиар ихэсгэж, санхүүгийн дарамтад оруулна" гэж үзэж байгаа талаар хэлсэн байна.