8o
Улаанбаатар хот
mobile menu

Мөсний зузаан аюулгүйн хэмжээнд хүрч бэхжээгүй байна

2020-01-15 16:15:00

Гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна.

Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэсэн гурван удаагийн дуудлагаар ажиллажээ. Тухайлбал, 2019 оны 12 дугаар сард Баян-Өлгий аймгийн Сагсай сум, “Даян” нууранд 10 тн тоосго ачиж явсан “Стивер” маркийн автомашин живснийг  энэ сарын 4-нд нуураас татаж  гаргасан байна.

Мөн энэ сарын 8-нд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны иргэн Б-гийн “Кроун” загварын суудлын автомашин “Туул” голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагаар нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид ажиллаж, автомашиныг татан гаргажээ.

Түүнчлэн нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Тэрэлжийн гүүрний баруун талд иргэн Г-ын жолоодож явсан “Старекс” загварын суудлын автомашин “Туул” голын мөсөнд цөмөрсөн /10 зорчигчтой/ тухай дуудлагаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан, автомашиныг татан гаргасан байна.

Манай орны ихэнх гол мөрөн нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч 2019 оны 11, 12 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1-5.3 градусаар дулаан байсантай холбоотой гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаала зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь зүйтэй хэмээн уриалга гаргалаа. Та дэмжиж байна уу? Дэмжиж байна

Нийт санал өгсөн: 88