8o
Улаанбаатар хот
mobile menu

Шар усны үерээс сэрэмжлүүлж байна

2016-03-18 10:33:00

Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан жалга, суваг, шуудуу, голын сав газар буусан айл өрх, усанд ойр нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Мөн хаврын улиралд хуурайшилт үүсч салхи шуурга дэгдэн гал түймрийн аюул гарч болзошгүй байгаа тул иргэн аж ахуйн нэгжүүд тамхины иш, чүдэнзийг ил хаяхгүй, аюулгүй байдлыг хангаж, шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлах, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх, бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг Нийслэлийн онцгой байдлын газраас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
BNS Gold
Too bad we have to return them . BNS Gold http://www.dunadegliorsi.com/forum/viewtopic.php?t=13201
2016/03/20 103.17.108.42
Buy Blade And Soul Gold
You always love it. Buy Blade And Soul Gold http://gamerluck.livejournal.com/7245.html
2016/03/19 103.17.108.42