8o
Улаанбаатар хот
mobile menu

405 кг гахайн махыг нууцаар оруулахаар завджээ

2020-01-15 12:32:00

Энэ сарын 08-ны өдөр Замын-Үүд боомтоор Истана маркийн суудлын автомашинд гарал үүсэл тодорхойгүй, импортын гэрчилгээгүй 405 кг гахайн махыг нуун далдалж, улсын хилээр нэвтрүүлэхээр завдсаныг Хилийн Мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар илрүүлэн холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцож бараа, бүтээгдэхүүнийг хураан авсан байна.

Мөн өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар-Хөх хотын чиглэлийн олон улсын суудлын галт тэргээр иргэн Ж ньМонгол Улсын соёлын өвд хамаарах 1789-1855 онд зохиогдсон, уйгаржин бичгээр бичигдсэн 38 ширхэг түүхэн сурвалж бичгийг хууль бусаар улсын хилээр гаргахыг завдсан зөрчлийг илрүүлэн Зөрчлийн хэрэг нээн шалгаж,гэмт хэргийн шинжтэй тул холбогдох байгууллагад шилжүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл