8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

2020-01-14 09:10:25

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

2020 оны 01 дүгээр сарын 14-ний 12 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, Эхийн голын Баянбүрд орчим болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 13-15 хэм хүйтэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл