6o
Улаанбаатар хот
mobile menu

Үндсэн хуулийн өөрчлөлтийн эхийн хувийг ҮХЦ-д залав

2020-01-14 09:11:52

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийн хувийг Үндсэн хуулийн цэцэд залах ёслол өнөөдөр, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн байрны Ёслол, хүндэтгэлийн танхимд  боллоо.

Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон албаны бусад хүмүүс оролцов.

Ёслолын эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийн хувийг Үндсэн хуулийн цэцэд залж буйтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрбээр, хэлсэн үгэндээ, “Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах санал, санаачилга сүүлийн 10 гаруй жил идэвхтэй өрнөсөн. Энэ удаагийн Улсын Их Хурал энэхүү үйл хэргийг 3 жилийн турш өрнүүлж, 5 сарын турш тасралтгүй хэлэлцсэн.

Монголын ард түмэн, улс төрийн намууд, олон нийтийн байгууллагууд, эрдэмтэ,н судлаачид гээд нийт нийгмийн өргөн төлөөллийг хамарсан уулзалт, ярилцлага, танилцуулга, хэлэлцүүлгийг зохион байгуулж, санал нэг бүрийг нухацтай авч үзлээ.

Түүнчлэн үндэсний нийгмийн зөвшилцлийн тунхаг гэж хэлж болох дээд баримт бичиг учраас хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлаас шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, ойлголцлыг эрхэмлэж ажилласан.”, “Эдгээр өөрчлөлтөөр засаглалын хяналт-тэнцлийг хангаж, гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх суурь зарчмын хүрээнд Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг засаж сайжруулах, байгалийн баялаг ард түмний мэдэлд байж, ашиглалт, зарцуулалт нь тэдний нийтлэг ашиг сонирхлыг ханган, тэгш, шударга хуваарилагдах, Монгол Улсын нийгэм-эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, бодлогын уялдаа холбоо, залгамж чанар, нэгдмэл байдлыг хангах, хууль санаачлах эрхийн болон Ард нийтийн санал асуулга явуулах хүрээ хязгаарыг тодорхой болгох, улс төрийн намууд улсын хэмжээнд бодлого дэвшүүлж ажиллах, үйл ажиллагааны үндсэн зарчим, санхүүгийн эх үүсвэр, зарцуулалт нь ил тод байх, шүүхийг тойргийн зарчмаар байгуулах, бие даасан байдлыг хангах замаар иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтыг тусгасан болно

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль зэрэг 40 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт орно. Эдгээр өөрчлөлт нь Монгол Улсад хууль зүйн хувьсгал хийх эхлэл болж, нийгэмд шударга ёс, хариуцлагын тогтолцоо бэхжих үндэс суурь болох юм. 

            Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт нь өнгөрсөн 28 жилийн ололт амжилтаа дүгнэн, алдаа, сургамжаа цэгнэсэн, Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчимд бүрэн нийцсэн өөрчлөлт болсон гэж үзэж байна. “ гэдгийг цохон тэмдэглэв.

Ийнхүү УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэнийхээ дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийн хувийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатад гардууллаа.  

 Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийн хувийг хүндэтгэлтэйгээр тусгай тавцан дээр  байршуулан залах ёслол үйлдсэний дараа Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат үг хэллээ.

Тэрбээр үг хэлэхдээ, “Монгол Улсын шинэ Үндсэн хууль монголчууд Та бидний сонгон авсан төрийн ардчилсан, эрх зүйт тогтолцооны үндэс суурь болон батлагдсан бөгөөд энэхүү үнэт зүйл, түүний үндсэн зарчим, мөн чанарыг сахин хамгаалах шаардлагаар Үндсэн хуулийн цэц 1992 онд анх удаа байгуулагдсан билээ.

 

Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьж, түүнийг зөрчсөн эсэх асуудлаар дүгнэлт гарган, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий бие даасан, хараат бус байгууллага болох Үндсэн хуулийн цэц нь гал голомтоо бадраасан тэр цагаас хойш эдүгээ 28 дахь жилтэйгээ золгож  байна.

Энэ хугааанд Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульт ёсыг дээдлэн ухамсарлуулах, Үндсэн хуулиар тогтоосон хэм хэмжээг чандлан сахиулж хамгаалах нэн хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үйл хэргийг амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд Үндсэн хуульт ёсыг чандлан сахиулж, хамгаалах, Үндсэн хуулиа дээдлэн хүндэлж, сахин мөрдөх ухамсрыг төрийн алба болон ард иргэддээ төлөвшүүлэх чиглэлээр олон чухал шийдвэр гаргаж, өөрөө ч төлөвшин хөгжиж ирснийг онцлон тэмдэглэе.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд “Хууль дээдлэх” нь Монгол Улсын Үндсэн хуульд төрийн үйл ажиллагааны нэг үндсэн зарчим болон туссан билээ.Хуульд захирагдсан төрийн оршин тогтнох,нийгмийн амьдралын бүх хүрээнд бүрэн утгаараа хэвшин тогтох үндэс болсон Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэсэн заалт шийдвэрлэх үүрэгтэй юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат “Энэхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийг Үндсэн хуулийн цэцэд залж байгаа нь өнөө цагийн төрт ёсны уламжлал болж буй”-г онцлон тэмдэглэлээ.

Анх 2005 оны 7 дугаар сарын 8-ны өдөр тэр үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монгол Улсын Үндсэн хуулийн эхээс хуулбарлаж бүтээсэн хувийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн албан хэрэгцээнд зориулж хүлээлгэн өгч байсан билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Хэлээд юүхэв, ҮХ гараанаасаа гаралгүй л улс төрийн маргааны бай болох нь. Гэхдээ ҮХ-ийг одоо зөвхөн л мөрдөнө, ил ойлгомжтой зүйлд зөв хариу өгөөрэй. Монголчууд 2021 онд шинэ Ерөнхийлөгчтэй болно.
2020/02/10 202.21.124.22
ИРГЭН
ЗА ҮХЦ-ИЙНХЭЭН, ҮНДСЭН ХУУЛЬ ЗАЛАХ ЯАХАВЭЭ, ҮХ-ИА ХУВЬ ХҮНИЙ АШИГ СОНИРХОЛД НИЙЦҮҮЛЖ ЗАВХРУУЛЖ ТАЙЛБАРЛАВ ДАА. ӨНӨӨГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ДАХИН НЭР ДЭВШИХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН ШҮҮ !!!
2020/02/10 202.21.124.22
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь зүйтэй хэмээн уриалга гаргалаа. Та дэмжиж байна уу? Дэмжиж байна

Нийт санал өгсөн: 27