-15o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийг ор үндэслэлгүй гүтгэжээ

2020-01-14 17:14:00

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх арга хэмжээг 2020 оны 1 дүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргасны дагуу “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль”-ийг Улсын Их Хурал  өнгөрсөн долоо хоногт баталсан.

Уг хуулийн төсөл Байнгын хороодоор хэлэлцэгдэж байх явцтай зэрэгцэн нийгмийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди оны өмнө их хэмжээний тэтгэврийн зээл авсан” гэх мэдээлэл олон нийтэд цацагдсан билээ.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Н.Багабанди дээрхи мэдээллийг үгүйсгэж,тэтгэврийн зээл аваагүйгээ нотлох баримтыг ил болгосон байна.

Дашрамд дуулгахад сүүлийн үед улс төрийн зорилгоор хуурамч хаягнаас цахим орчинд хүн гүтгэсэн худал мэдээллийг асар ихээр түгээх болсон. Энэ асуудал нь зөвхөн Монгол улсад төдийгүй дэлхий нийтэд түгээмэл ажиглагдаж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди энэхүү эзэн холбогдогчгүй хуурамч хаягнаас түгээсэн ташаа мэдээллийн ээлжит хохирогч болжээ.

Иймд хуурамч хаягнаас иргэдийг гүтгэх, хохироох, ташаа мэдээлэл түгээж буй асуудлыг  хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авч үнэн зөвийг тогтоон хариуцлага тооцох механизмыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Б.Сонор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
гүтгэхгүй ээ..
2020/01/21 66.181.161.93
Зочин
Наадах чинь авсан байхаа
2020/01/16 64.119.17.157
ззз
энэ хүнийг шудрага шалгавал их юм гарандаа
2020/01/16 139.162.117.141
Shar tokhoi
NOMTOI BAYARIIN HAMAG ERVVGIIN HERGIIG HVCHINGVI BOLOGDOG .NOMTOIBAYARAAR HVN ALYYLDAG BAIHAA .
2020/01/15 178.209.135.155
Shar tokhoi
NUAMTAISHARTAI BAS TS.NUAMDORJTOI ALTAN BA JASTIIN BATHVVTEI .OUYTOLGOIG HARIIHANII TALDVILCHILDEG BATALDAG GEED MASH OLON MAPIIN SYLJEEN ASYYDALTAI HVN.ARD TYMEN SOHOR BISH .SHIITGEH HEREGTEI.
2020/01/15 178.209.135.155
Зочин
Ард түмэн дургүй болоод л ийм асуудал гаргаж байгаа шүү дээ
2020/01/15 192.82.65.160
  • Recent
  • Most Read
  • Most Comment