8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ

2020-01-15 11:07:31

Нийт нутгийн 70 орчим Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс нэгдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутгийн 70 орчим хувь цасан бүрхүүлтэй байгааг мэдээллээ.

Цасан бүрхүүл тогтсон газруудаас доорх аймаг, сумд 30 см хүртэл зузаан цастай байна.

Увс аймгийн Малчин, Хяргас, Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Нөмрөг, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс, Түдэвтэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Хөвсгөл аймгийн Галт, Жаргалант, Цэцэрлэг, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутгаар 20-30 см зузаантай,
 

  • Увс аймгийн Баруунтуруун, Зүүнговь, Түргэн, Тэс, Улаангом, Завхан аймгийн Алдархаан, Идэр, Сонгино, Улиастай, Цэцэн-Уул, Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Яруу, Хөвсгөл аймгийн Тариалан, Улаан-Уул, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Шинэ-Идэр, Эрдэнэбулган, Булган аймгийн Бугат, Орхон, Хангал, Хэнтий аймгийн Батширээт, Баян-Адрага, Баян-Овоо, Баянмөнх, Батноров, Биндэр, Галшар, Гурванбаян, Өмнөдэлгэр, Өлзийт, Сүхбаатар аймгийн Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Дорноговь аймгийн Иххэт суманд цасны  зузаан 10-19 см байгаа аж.

Харин бусад нутгаар 0-9 см зузаан цастай байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл