8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулж 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ

2020-01-15 13:20:00

Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат элэг шилжүүлэн суулгах хагалгаанд өнгөрсөн оны 12-р сард БНСУ-д очиж орсон. Элэгний хатуурал гэж оношлогдсон түүний донор нь эхнэр нь буюу “Sweetymotion” хамтлагийн дуучин  Ц.Сарнай байсан юм. Хэдийгээр хагалгаа амжилттай болсон ч өдгөө хоёулаа эмчилгээтэй байгаа бөгөөд санхүүгийн хувьд маш хүнд байгааг тэдний ойрын эх сурвалж мэдээлсэн.

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар /2020.01.15/ Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулж 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тушаал гарган таван сая төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл