8o
Улаанбаатар хот
mobile menu

Анчинд эрүүгийн хэрэг үүсгэжээ

2015-11-23 11:25:00

Хэнтий аймгийн Биндэр сумын гуравдугаар багийн иргэн Ж нь зэрлэг гахай, бор гөрөөс, зэвэг загас, халиун бугыг хууль бусаар агнаж, эд эрхтэнг худалдсан үйлдлийг цагдаагийнхан илрүүлсэн. Шалгалтын явцад хууль бусаар ан агнасан болон худалдаж авсан хүмүүсээс хоёр бугын эвэр, нэг бор гөрөөсний эвэр, гурван чонын арьс, 10 зэвэг загас, долоон ангийн буу зэрэг зүйлсийг эд мөрийн баримт болгон хураан авчээ. Энэ нь хориотой, ховор ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр 32 сая төгрөг болж буй аж. Дээрх үйлдийг цагдаагийн байгууллага үргэлжүүлэх шалгаж буй бөгөөд Эрүүгийн хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
оогий
өөр ийм новшийн хулгайчууд зөндөө байгаа мэдээж, хашраагаад торгоод хориод өг, сануулга болгож нийгмийн сүлжээгээр мэдээлэх
2016/04/07 103.17.108.42