8o
Улаанбаатар хот
mobile menu

Мөс цөмөрснөөс олон тооны бог мал живжээ

2020-01-15 17:06:08

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд мөс цөмөрснөөс олон тооны бог мал живсэн хэрэг гарчээ. Тус сумын төвөөс баруун урд зүгт 8 км-т Урандөш багийн “Хүрэн шугуй” гэдэг газарт Цөм сүргийн үржлийн төвийн малчин В  “Дэлгэрмөрөн” голоор 01.11-ний өдрийн 18:00 цагийн орчим 100 орчим бог мал тууж явахад голын мөс цөмөрч осолдсон тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газрынхан  01.13-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 12 алба хаагч, 1 автомашин, 1 завь, Хүнс, хөдөө аж ахуйн газрын 3 ажилтан 1 автомашин, Мэргэжлийн хяналтын газрын 3 ажилтан, 1 автомашин, Цөм сүргийн үржлийн төвийн 3 ажилтан, нийт 22 хүн, 4 автомашин, 1 завьтай 8 км замыг туулан 13:30 цагт очиж, 7 цаг 2 минут ажиллаж, голоос 81 бог мал /24 хонь, 57 ямаа/-ын сэг зэмийг гаргаж, булж устгажээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл