-10o
Улаанбаатар хот
mobile menu

МУЗН "Австралийн ой хээрийн түймэрт өртсөн иргэдэд туслах хандивын аян"-ыг эхлүүллээ

2020-01-16 09:28:00

Ой хээрийн түймэрт өртсөн иргэдэд хэвийн амьдралдаа эргэн орох болон нөхөн сэргээх үйл ажиллагаанд нь туслах зорилгоор МУЗН-ээс "Австралийн ой хээрийн түймэрт өртсөн иргэдэд туслах хандивын аян"-ыг эхлүүлж байгаагаа зарлалаа.

Австрали улсад өнгөрсөн оны долоодугаар сараас хойш асч буй ойн түймрийн улмаас өнөөдрийн байдлаар 27 хүн нас барж, Шинэ Өмнөд Уэйлс мужид 2000 гаруй өрх орон гэрээ түймэрт алдаад байна. Мөн Австралийн 6 мужид ойн түймрийн улмаас 7.3 сая га газар шатаж, хагас тэрбум амьтад өртжээ.

Ойн түймэрт өртсөн иргэдэд туслах зорилгоор Австралийн улаан загалмай нийгэмлэгийн гамшгийн хариу арга хэмжээ авах яаралтай тусламжийн сангаас орон гэрээ бүрэн алдсан өрхүүдэд бэлэн мөнгөний тусламж үзүүлж байгаагаас гадна түр хорогдох байруудад сайн дурын идэвхтнүүд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, анхны тусламж үзүүлэх, халуун хоол цайгаар үйлчлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм.

Мөн ойн түймэрт өртсөн 20,000 иргэнд тусламж үзүүлж, 1,920 сайн дурын идэвхтэн үйл ажиллагаанд оролцож, 38,600 гаруй хүмүүсийн мэдээллийг бүртгэж авсан байна.

Гэвч Австрали улсад зуны улирал эхэлж, нөхцөл байдал хүнд хэвээр, түймэр бүрэн унтарч дуусахад цаашид их хугацаа орохоор байгаа тул ойн түймрийг унтраах үйл ажиллагаанаас гадна, гамшигт өртсөн иргэдэд гамшгийн яаралтай тусламжийн үйл ажиллагаа үзүүлэхэд нэмэлт тусламж шаардлагатай байгаа аж.

Тиймээс МУЗН-ээс Австралийн ойн түймэрт өртсөн иргэдэд туслах хандивын аянд нэгдэхийг Монгол Улсын нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэддээ хандан уриаллаа.

Хандивын данс: Хаан банкан дахь Монголын улаан загалмай нийгэмлэгийн 5431228453 /төгрөг/

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment