Хамтран амьдарч байсан эмэгтэйгээ хүчирхийлсэн хэргээр яллагдагчаар татагдсан Б.Төгсбилгүүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.01.16/ 14:00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болно. Шүүх хурал хэдэнтээ товлогдсон ч шүүгдэгчийн өмгөөлөгч эмнэлэгт хэвтсэн, хөдөө албан ажлаар явж байгаа гэдэг шалтгаанаар хоёр ч удаа хойшилсон. Шүүх бүрэлдэхүүн энэ удаа өмгөөлөгч нарыг заавал оролцохыг сануулаад байгаа билээ.
Хамтран амьдрагчаа хүчирхийлсэн хэргээр Б.Төгсбилгүүнийг шүүнэ
2020-01-16 11:00:00