8o
Улаанбаатар хот
mobile menu

Ардын намын гаргасан шийдвэрүүд ард иргэдээс сайн үнэлгээ авч байна

2020-01-16 12:09:56

2020 оны сонгууль хаяанд ирж улс төрийн намууд, нэр дэвшихээр горьлогчид дээр дооргүй хөдөлгөөнд орж эхлэв. Өнгөрсөн хугацаанд төрд түмнээ төлөөлөх өндөр сэнтийд хөрөнгөлөг, ёс зүйгүй нөхөд санаархаж бүр сонгогдон гарах үзэгдэл хууль мэт үйлчилж ирлээ. Тэр ч бүү хэл хөрөнгө мөнгөө хайр найргүй цацчихаад сонгогдон гарсныхаа дараа шархаа нөхнө гэх атгаг санаатай, хулгайчид төрд шургалсан гэх шүүмжлэл ч олон нийтийн сүлжээгээр энд тэндгүй хөвөрдөг болов. Энэ бол нийгмийн сүлжээ буюу цахим орчин гуравхан сая иргэнтэй манай улсад асар хурдацтай хөгжиж буйн илрэл бөгөөд олон нийт ч үүгээр дамжуулан үзэл бодлоо хүчтэй илэрхийлдэг болсон.

Уг нь бол сонгогчид төрийн түшээдийг нийт ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд эрхэмлэж, ард түмний элч, улсын эрх ашгийг эрхэмлэгч бай гэж сонгодог. Гэвч хөрөнгө мөнгөөр сүрдүүлсэн, төрийн өндөр сэнтийд санаархагчид олширч авлигыг гааруулж,төрөөс тэрбумтан болтлоо хэтэвчээ зузаатгаж байна гэдэг түмний шүүмжлэл бодит үнэн. Энэ нь шууд утгаараа улс төрийн намууд тодорхой хэмжээний мөнгөний босго тавьж, тэр мөнгийг хандивласан хүн нэр дэвших эрхээ авдаг,сонгогдсоны дараа сайдын суудал захиалдаг гэдэгтэй холбоотой юм.

Гэвч 2020 оны сонгууль урд өмнөх сонгуулиудаас өөр, онцлог болох чихэнд сонсголонтой мэдээ дуулдаж эхлэв. Энэ үнэн бол, хэрэгждэг бол эрх баригч МАН шударга сонгуулийн салхийг сэвэлзүүлчихлээ. Тодруулбал МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар өнгөрсөн долоо хоногт бүлгийн хурал дээрээ 2020 оны сонгуульд нэр дэвшихээр горилж буй хөрөнгөлөг нэр дэвшигчдийг хүний өөрийнгүй хүнд цохилтод оруулсан мэдэгдлийг хийв. Уг мэдэгдэлд эрх баригчид 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөгийн дэнчин авахгүй. Харин ёс зүйтэй, мэдлэг боловсролтой, ард нийтийн дэмжлэг өндөртэй, нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлнэ. Мөн сонгуулийн тойрог дээр нэр дэвшихийг горьлогчид МАН-аас явуулах суурь судалгааны ажлыг дэмжихээс гадна өөрт оногдсон тодорхой зардлыг л хариуцаж оролцоно гэдгийг албан ёсоор мэдэгдэв.

Мөн дээрхи мэдэгдлийн өмнө эрх баригчид “Иргэдийн тэтгэвэр барьцаасан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль”-ийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж баталсан. Ингэснээр тэтгэврийн зээлтэй байсан 229 орчим мянган ахмадууд зээлээс чөлөөлөгдөж байгаа ч тэдний ард буй гэр бүлийн гишүүдийн асуудал давхар шийдвэрлэгдсэн гэсэн үг. Учир нь ахмадууд тэтгэврийн зээлийг 1-2 сар, 8-9 сар гэх тодорхой саруудад өөрсдийн хэрэгцээнд бус үр хүүхдүүдийн сургалтын төлбөр зэрэгт нэмэрлэхээр хамгийн их авдаг гэх судалгаа байгаа юм.  Түүнчлэн 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 21.1 мянган ахмадын тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн зэрэг шийдвэрүүд нь олон нийтийн зүгээс өндөр үнэлгээ аваад байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Нэг их таалагдаад байгаа юм байхгүй байхаа?! Ард нь хар мянган асуудлууд дагалдаад л байгаашдээ?! Ард түмний өмнөөс худлаа сэтгэгдэл бичээд байдгаа ядахдаа больчих тэхүү?!
2020/01/16 66.181.189.243
Зочин
Жирийн иргэн би муу л гэж хэлнээ.
2020/01/16 66.181.176.178
ззз
мөнч их хулихдах вм залилангын хэрэг анх комунистуудаас гардагшдээ.шааж бга юм.өмнөх сонгуулаас харсан биздээ мунаг мунхаг нь л ман сонгох бхаа
2020/01/16 139.162.117.141
Ард
Шаан биз хөлсниии бичээчид хөгшчүүл зээл тэглээд өг гэж гуйж цуглаан жагсаал хиииж байсаныг мэдэхгүй юм энэээс чинь болооод төгрөг цааас болхон зээл авсан азтай аваагүйнь азгүй
2020/01/16 202.9.46.10
zochin
haana hen unelgee uguud baigaa yum be
2020/01/16 66.181.161.43
Зочин
Сайн гэж харагдахгүй л байна
2020/01/16 73.231.128.120