Хоёр хоногийн өмнө УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч мэдээлэл хийж, ЦЕГ-ын дарга Р.Чингис хууль бусаар сулласан хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргалыг саатуулсан байна. Түүнийг төмөр замын хэрэгт сэжигтнээр татсан байх магадлалтай гэж эх сурвалжууд хэлж байна. Харин өнгөрсөн шөнө УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн гурван эмэгтэй ажилтныг энэ сарын 16-ны өдөр баривчилсан талаар мэдээлэл хүргэсэн.
Тэгвэл өнөөдөр “Түмэн хишигтэн”-гийн захирал Ш.Эрдэнэтуяаг 04.00 цагийн орчимд гэрээс нь баривчилсан талаар Х.Баттулга дөнгөж саяхан мэдээллээ. УИХ-ын гишүүн Х.Баттулга болон УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарыг шинэ төмөр замын төслийг хэрэгжүүлэхдээ их хэмжээний мөнгийг угааж улсад хохирол учруулсан хэргээр шалгаж байгаа билээ. Уг хэрэгт холбогдуулан Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчлан саатуулсан бол Х.Баттулга, А.Гансүх нарыг сэжигтнээр татсан гэх мэдээлэл байгаа юм. Тус хэрэгт холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Баттулга яг одоо мэдээлэл хийх гэж байна.