8o
Улаанбаатар хот
mobile menu

ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН 30 жилийн ойн хүрээнд

2020-01-17 12:00:00

2020 оны 4-р сард Тайланд улсын нийслэл Бангкок хотноо Дэлхийн эмэгтэйчүүдийн бизнес, эдийн засгийн 30 дахь форум зохион байгуулагдана. Энэхүү форумд дэлхийн өнцөг булан бүрээс бизнес эрхлэгч болоод олон улсын засгийн газрын төлөөлөл, удирдагч 1000 гаруй эмэгтэйчүүд оролцоно.

Чуулган зохион байгуулагдах Тайланд улсын зарим онцлогуудаас дурьдвал: Тайландын компаниудын гүйцэтгэх захирлуудын 40 хувь, санхүүгийн албаны ажилтнуудын 34 хувийг Тайланд эмэгтэйчүүд эзэлдэг.

Тайланд улс дээд боловсрол эзэмшсэн эмэгтэйчүүдийнхээ тоогоор дэлхийд 1-рт эрэмблэгддэг бөгөөд тус улсын ажиллах хүчний 47% -ийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Энэ нь Ази, Номхон далайн бүс нутагт ажиллаж буй эмэгтэйчүүдийн дунд хамгийн өндөр хувийг эзэлж буй үзүүлэлт ажээ.

Мөн Дэлхийн Банкны хөгжлийн судалгаагаар дунд боловсрол эзэмшиж буй охидын хувь хэмжээгээр тус улс мөн л дэлхийд дээгүүрт ордог байна.

ТА ЯАГААД 2020 ОНЫ ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХ ЁСТОЙ ВЭ?

Олон улсын төр, бизнесийн салбарын нөлөө бүхий эмэгтэйчүүд нэг дор цуглана.

Дэлхийн бүх тивээс ирсэн салбар бүрийн манлайлагчид эмэгтэйчүүдэд урам зориг өгөх болно.

Таны гадаад харилцааг өргөжүүлэн тэлнэ.

Өөрийн бизнес, карьер, амьдралын туршлагаа бусадтай хуваалцаж, бусдын туршлагаас суралцан, өөрийгөө хөгжүүлэх боломж өргөжнө.

1990 оноос хойш дэлхийн эдийн засагт голлох нөлөө үзүүлж буй бизнес эрхлэгч, төрийн албан хаагч, 1000 эмэгтэй удирдагч нэг дор цуглах бизнес уулзалтанд та ч бас нэгдээрэй!

Монголын эмэгтэйчүүдийн холбоо чуулганд оролцох эмэгтэйчүүдийг бүртгэж, тусгай аялалын хөтөлбөр гаргана. Та бүхэн МЭХ-ны 77008336 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах буюу Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж, Оршил төв, 601-602 тоотод ирж бүртгүүлнэ үү! 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл