8o
Улаанбаатар хот
mobile menu

Зургаан аймгийн 23 сум цагаан зудтай байна

2020-01-20 10:20:00

Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 12-ны өдрийн байдлаар зудын үнэлгээ хийжээ.

Зудын эрсдлийн үнэлгээгээр зургаан аймгийн 23 сум цагаан зудтай, 13 аймгийн 43 суманд цагаанаар зудархуу байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.Өнгөрсөн онд болсон Улсын Онцгой комиссын хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор малчдыг хашаа, саравчиндаа хаалт хийх, малыг ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдлээс хамгаалах ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэгдсэн юм.

Харин нэгдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутгийн 70 орчим хувь цасан бүрхүүлтэй байна.

Цасан бүрхүүл тогтсон газруудаас доорх аймаг, сумд 30 см хүртэл зузаан цастай байгааг ЦУОШГ-аас мэдээлсэн билээ.

 

 

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Dff
Хөвсгөл аймгийн Жаргалант сум хамгийн их үудтай байхад тасалж ирээдл хассан байх юм!
2020/01/20 103.26.195.128
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Цагдаагийн байгууллагаас зохион байгуулдаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээнүүд та хэр үр дүнтэй гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 12