-10o
Улаанбаатар хот
mobile menu

2019 онд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 162.3 тэрбум төгрөг

2020-01-20 12:00:00

Өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 31.5 мянган гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь 2018 оноос 13 хувиар буурсан үзүүлэлт юм.

Ингэж буурахад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 18.4 хувиар, хулгайлах гэмт хэрэг 33.2 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг 42 хувиар, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 9.5 хувиар, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 10.9 хувиар, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 70.7 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

СМөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2019 онд 207 бүртгэгдсэн нь өмнөх оноос 1.4 буурсан үзүүлэлт гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

2019 онд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 162.3 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 16.0 хувиар буурсан бол нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 43.8 тэрбум төгрөгт хүрч 34.9 хувиар өсжээ.

Түүнчлэн гэмт хэргийн улмаас хохирсон 30.8 мянган хүний 42.9 хувь нь эмэгтэйчүүд, 5.2 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд байгаа бөгөөд хэргийн улмаас нийт 8.7 мянган хүн гэмтэж, 930 хүн нас баржээ.

Улсын хэмжээгээр өнгөрсөн онд 111 мянган хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оноос 29.4 хувиар, 15.3 мянган хүн баривчлагдсан нь 39.3 хувиар өссөн байна.

Гэмт хэрэгт холбогдсон яллагдагчид 2019 онд 17.1 мянгад хүрсэн нь өмнөх оноос 721-ээр өссөн үзүүлэлт аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment