-2o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх сараас НӨАТ-ын буцаан олголтыг олгож эхлэнэ

2020-01-22 12:30:00

Улсын хэмжээнд 2016 оноос эхлэн худалдан авалт хийсэн баримтаа НӨАТ-ын системд бүртгүүлэн буцаан олголт авч хэвшээд байгаа. Өнгөрөгч оны НӨАТ-ын буцаан олголтыг 907,000 иргэнд өгөх бөгөөд энэ нь 139 тэрбум төгрөг болно гэсэн тооцоолол гарсан байна.

НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг нэгдүгээр улиралд олгоно гэж журамд заасан байдаг. Тиймээс ирэх хоёрдугаар сард багтаан олгохоор болжээ.

Статистик:

  • 2016 онд НӨАТ-аас улсын төсөвт 493 тэрбум төгрөг төвлөрч үүнээс 35.1 тэрбум төгрөгийг,
  • 2017 онд 734 тэрбум төгрөг төвлөрснөөс 77.7 тэрбум төгрөгийг
  • 2018 онд 898 тэрбум төгрөг цугларч, үүнээс 128.8 тэрбум төгрөгийг буцаан олголтод тус тус зарцуулсан байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь зүйтэй хэмээн уриалга гаргалаа. Та дэмжиж байна уу? Дэмжиж байна

Нийт санал өгсөн: 9