8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэр бүлийн 5 хүн гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ

2020-01-23 10:00:00

Сонгино хайрхан дүүргийн 22-р хороонд  нэг гэр бүлийн таван хүн гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал,Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд иргэн Д-гийн таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 21-ний 05.54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 17 км замыг туулан 06.12 цагт очжээ. Улмаар 30 минут ажилласны эцэст галыг унтраасан байна. 

Одоогоор галын нөхцөл шалтгаан, гаднын нөлөөтэй эсэхийг тогтоохоор Онцгой байдлын алба хаагчид болон цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. 

Харамсалтай нь гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн 57 настай эрэгтэй Э, 34 настай эрэгтэй Д, 31 настай эмэгтэй О, 10 настай С, нэг сартай нярай нар таван 5 ханатай монгол гэртэйгээ шатаж нас барсан байна.

Иймд иргэд  галын болон бусад болзошгүй эрсдэлээс алхам тутамдаа сэрэмжилж байхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Эвийдээ.ямарч хэцүү юм.
2020/01/27 66.181.161.35
zochin
Өнөөгийн тог цахилгаан техник хөгжсөн үед гэр маань тийм ч тохиромжтой сууц биш дэг ээ. Амьдралаа эхэлж байгаа залуус ах эгч, аав ээжийнхээ үеэс тэс өөрөөр сэтгэж тодорхой төлөвлөгөөтэй амьдраасай
2020/01/24 203.91.115.245
zochin
ямар аймаар байнааа
2020/01/23 65.60.11.18
сонин юм.
Гэмт хэрэг гарахад МАН их нөлөөлж байна.Сүүлийн үед МАН-ын хууль үйлчилдэггүй дархлагдсан алуурчидтай гэмт хэрэгтнүүд их барьцдаг болоод байгаа шүү.
2020/01/23 103.111.68.3
сонин юм
Гал гарч байхад гэр дотроо байж байгаад 5-уулаа шатана гэдэг өөрсдөө амиа хорлосон хэрэг.Хэн нэг нь амийг нь хөнөөгөөд дараа нь шатаасан байж болох тун их магадлалтай байна.
2020/01/23 103.111.68.3