7o
Улаанбаатар хот
mobile menu

Хууль дүрэм үйлчилдэггүй "Хурд" группт хариуцлага тооцох уу

2015-11-23 12:45:00

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 хороонд байрлах “Хурд” хороололын гурван давхараас хүн унаж нас барсан хэрэг гарсан. "Хүн унаж нас барсан"  тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирж шалгахад тус барилгын туслах ажилтан Налайх дүүргийн хороонд оршин суух 53 настай, эрэгтэй М  унаж нас барсаныг илрүүлсэн байна. Хэргийг ХУД-ийн Цагдаагийн  нэгдүгээр хэлтэст  шалгаж байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Талийгаач ямар шалтгааны улмаас амь насаа алдсан нь тодорхойгүй байгаа бөгөөд эцсийн дүгнэлт гараагүй байна. Үүнийг НМХГ-аас тодруулахад “Талийгаачийн нас барсан эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна. Эцсийн дүгнэлт өнөөдөр гарна” гэсэн хариултыг өглөө.

Тус компанийн барилгаас сүүлийн хоёр жилийн хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдлын улмаас 4 хүн унаж амиа алдсан байдаг. Тэгвэл энэхүү компанитай таагүй мэдээлэл гарахаар компанийн удирдлагууд хариуцлага хүлээхгүй туслан гүйцэтгэгч компани руу чихээд л өнгөрдөг нь нууц биш ээ.

   “Хурд групп” ХХК нь хэзээнээс нааш хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангадаггүй, чанаргүй барилга барьж ирсэн.  Тус  групп байршил сайтай газар бүрт орон сууцны томоохон хорооллуудыг барьж давуу эрхтэй үйл ажиллагаа явуулж  ирсэн. Тус группыг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийнх хэмээн ярьдаг. Нэртэй нөлөөтэй хүний компани гэхээрээ хариуцлага тооцдоггүй байж болох уу. 

Б.Чойжилсүрэн нь    “Хурд” групп, “Хурд-Хүнс”, “АпартментКейЭйч”, “Хурд ложистик”, “Хурд-Автомотив”, “Хурд-Интернэшнл” Хурд-Авто”, “Хаусинвест”, “Талын шонхор”, “Саудгобикоэлтранс”, “Саудгобиблейкгоул” зэрэг арваад компанийн хувьцааг 100 хувь эзэмшдэг түүний компанийн барьсан   барилга дээр осол гарч хүний амь үрэгдсэн харамсалтай явдлууд ч цөөнгүй гарсан ч эрхэм гишүүн  хариуцлага хүлээдэггүй. Эрх мэдэл, мөнгө хөрөнгөтэй хүний өмнө хүчин мөхөсдөөд байлгүй хүний амиар наадаад байгаа "Хурд” группт хариуцлага тооцох хэрэгтэй. 

Энэ мэт барилгын осол тасрахгүй байгаа ч учраас МХЕГ-аас анхааруулга гаргасан байна.  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төвөөс ”Хүйтний улирал эхэлж гадаах цаг агаар хасах хэм рүүгээ шилжсэн тул барилгын цутгалтын ажил хийхгүй байхыг анхааруулав.

Хүйтэнд даацын бүтээцийн бетон цутгаснаас зуурмаг бэхжиж амжилгүй хөлдөж, барилгын бат бэх, чанарт сөргөөр нөлөөлж улмаар осол гарах эрсдэл ихэсдэг аж. Иймээс болзошгүй осол, эрсдлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, таслан зогсоох үүднээс хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд барилгын чанар, норм, дүрэм, стандартаа мөрдөх шаардлагатай байгааг санууллаа Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд 164 осол гарч 178 хүн өртсөний 63 нь нас барж, 35 нь хөгжлийн бэрхшээлтэй болж, 80 нь хөдөлмөрийн чадвараа түр алдсан харамсалтай тоо байна. Барилгаас хүн унаж амиа алдлаа гэсэн мэдээлэл байнга гардаг ч эргээд хариуцлага тооцдоггүй хэсэгтээ хэвлэлээр шуугиж байгаад  л асуудал намждаг. Үүнд үйл ажиллагаа явуулж байгаа барилгын компанийн эзэд болон үйл ажиллагаа хариуцаж байгаа компаниуд хариуцлагатай ажиллахгүй бол цаана нь хүний амь нас яригдаж байгаа учраас анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Юугий нь ИЧИХ юм луйварчингаас.
2016/01/31 103.17.108.42
Иргэн
Энэ нөхөр Чойжилсүрэнгийн ХУРД групп барилга бариулчихаад МӨНГӨӨ ӨГӨХГҮЙ ЛУУ УНЖИЖ, олон хүмүүст ажлынхаа хөлсийг авч чадахгүй маш хэцүү байна.
2016/01/31 103.17.108.42
yamar ch sudalgaagui barilgiin ajil oilgodoggui iim ataarhadan medeelel bichiheed icheech
2016/01/02 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment