Шинэхэн мэндэлсэн ХҮН хоёр даргатай, хоёр нарийн бичгийн даргатай болсон. Улс төрд орж ирж буй шинэ салхи хэмээн өөрсдийгөө тодорхойлсон ч харамсалтай дотроо хагаралдаж, зарим нь бүр намын тамгаа авч зугтаасан хэрэг ч гарсан. ХҮН-ын хоёр даргын асуудлыг өнөөдөр Улсын дээд шүүх нэг тийш болгож шийдвэрлэх байсан. Шүүх хурал өнөөдөр 11:00 цагаас Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимд болж ХҮН-ын дарга гэгдэх С.Ганбаатар, Б.Найдалаа нарыг алийг нь бүртгэхээс татгалзсан байна. Харин ХҮН-ын даргаар ажиллаж байсан С.Боргил буцаад ХҮН-ын дарга болсон гэсэн мэдээлэл байна.
Дээд шүүх С.Ганбаатар, Б.Найдалаа хоёрын алийг нь ч хүлээн зөвшөөрсөнгүй
2016-03-18 15:01:00