-1o
Улаанбаатар хот
mobile menu

Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг түр хориглолоо

2020-01-27 13:30:00

Нийслэлийн онцгой комисс өчигдөр хуралдлаа. Хуралдаанд НИТХ-ын дарга Р.Дагва оролцлоо. Хуралдааны эхэнд Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцууллаа. Тэрбээр “Нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар Нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдэд 1304 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүний 1083 хүүхэд буюу 83.1 хувь нь амьсгалын замын өвчтэй хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн 1033 үндсэн ортой бөгөөд 272 орыг нэмэлтээр, 40 насанд хүрэгсдийн орыг хүүхдийн оронд шилжүүлсэн. Мөн 93 орыг нөөц орон зайд байрлуулан орны зохицуулалтыг хийж, нийт 1438 ортойгоор ажиллаж байна” гэлээ.

Мөн тэрбээр хуралдаанд шинэ коронавирусийн халдварын талаарх товч мэдээллийг хүргэлээ. 2020 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагийн байдлаар Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар нийт 848 хүн өвчилсөн, 25 хүн нас барсан, 95 хүний биеийн байдал хүнд, 16 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн, нийт өвчлөгсдийн 27 хувийг 16-39 нас, 72 хувийг 40-өөс дээш насныхан эзэлж, 64 хувь нь эрэгтэйчүүд байна. “Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагаас шинэ коронавируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны Нийслэлийн төлөвлөгөөг батлан гаргаж, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Харьяа Эрүүл мэндийн байгууллагуудын халдваргүйтгэл, ариутгалын бодис, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, яаралтай тусламжийн эм, тариа, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, тусгаарлах өрөөний нөөцийн судалгааг шинэчлэн гаргаж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Шинэ коронавирусийн талаарх иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг телевиз, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн цахим сүлжээгээр тогтмол түгээж байна. Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран харьяа эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан сургалт зохион байгуулж, нийт 360 хүнийг хамрууллаа” гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар онцолж хэлэв.

Дараа нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал М.Тунсаг “Монгол Улсад коронавирусын халдвар бүртгэгдээгүй байгаа” тухай мэдээллийг НОК-ийн гишүүдэд танилцуулаад ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ хамтран урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд тасралтгүй хүргэж ажиллаж байгаа гэдгээ онцоллоо.

Хуралдаанаар “2019-n-CoV” буюу шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх хариу арга хэмжээ, авч хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулгыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хүргэлээ. Тэрбээр “Нэгдүгээр сарын 24-нд коронавирусын халдварын цаг үеийн нөхцөл байдал, уг халдвараас сэргийлэх хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар МХЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ-тэй хамтран эрүүл мэндийн хяналтын чиглэлийн 70 гаруй улсын байцаагчдад сургалт зохион байгуулан улсын байцаагчдыг чадавхижуулах, бэлэн байдлыг хангуулах чиглэлээр үүрэг чиглэл өгч ажиллаж байна. Мөн шаардлагатай гааль болон бусад газруудад хяналт шалгалтыг тогтмол хийж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Мөн Нийслэлийн онцгой комиссын гишүүд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой зарим асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагуудаас асуулт асууж, мэдээлэл авч санал хэлсэн юм.

Энэ үеэр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва “Урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай мэдээллийг Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран Нийслэлийн хэвлэл мэдээлэлтэй хамтрах хэлтэс тогтмол зохион байгуулж, иргэдэд мэдээллийг цаг алдалгүй өгч ажиллах шаардлагатай. НИТХ-ын зүгээс нөхцөл байдалтай холбогдуулан яаралтай шаардлагатай гаргах шийдвэр байвал шуурхай шийдвэрлэн ажиллах болно” гэв.

Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Даваа гарагаас эхлэн нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлээс үл хамааран бүх сургууль, цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа зогсоосон байх шаардлагатай. Энд холбогдох газрууд маш сайн хяналт тавьж ажилла. Ямар нэг байдлаар хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг ажилласан байвал энэ нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаатай дүйцүүлэх ойлгох хэмжээний асуудал. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг өндөр түвшинд зохион байгуулж ажиллах шаардлагатай. Онцгой комисс хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллан иргэдэд цаг үеийн мэдээллийг тогтмол хүргэж ажиллах нь зүйтэй. Нийслэлийн нутаг дэвсгэрт орж ирж байгаа гадна дотны иргэдэд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай. Шинэ вирус хөрш улсуудад эрчимтэй тархаж, хил орчим илэрч байгаа учраас хот руу орох хяналтын цэгүүдэд урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллана. Эрүүл мэндийн газар шаардлагатай техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийнхээ жагсаалтыг гаргаж танилцуул. Ханиад томуугаар өвчилсан хүүхэд багачуудын тоо өсөж байгаатай холбоотойгоор дүүргийн эмнэлгүүд хүүхдүүдийн эмчилгээ үйлчилгээнд онцгой анхаарч ажилла. НЭМГ шаардлагатай тоног төхөөрөмж авах судалгаа тооцоог гаргаж, холбогдох газруудад өгөх хэрэгтэй, боложтой зардлыг шийдэж ажиллана” хэмээлээ.

Мөн дүүргийн Засаг дарга нар болон Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад хандан олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээг 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл зохион байгуулахгүй байхыг Хотын захирагч үүрэг болголоо. Түүнчлэн урьдчилан сэргийлэх гарын авлага, сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээллийг тогтмол хүргэж ажиллах. Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулалттай арга хэмжээг авч хэрэгжүүлэн, цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэд олон нийтэд тогтмол хүргэх ажлыг эрчимжүүлэх. Үүнтэй холбоотой цаг үеийн мэдээллийг Нийслэлийн онцгой комисс дээд шатны байгууллагад тогтмол хүргэж ажиллах шаардлагатайг дурьдлаа. Мөн нийслэлийн бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчид маск зүүж, гар барихгүй байхыг нэн даруй хэвшүүлэх ажлыг эхлүүлэхээр боллоо.

"Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа автобуснуудад тогтмол чийгтэй цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг холбогдох байгууллагууд хийж ажиллах, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хамарсан олон нийтийн арга хэмжээ болон үзвэр үйлчилгээ, аялал зугаалга, тэмцээн уралдаан, компьютер тоглоомын газар, их дээд сургуулийн нэгдсэн арга хэмжээг хориглон бага насны хүүхдийг үзвэр үйлчилгээнд дагуулж явахаас зайлсхийх хэрэгтэй эцэг эхчүүдэд таниулах, сурагчдын амралттай холбогдуулан хүүхэд, багачууд гэртээ харгалзах хүнгүй үлдэж, амь нас, эрүүл мэндэд нь нөлөөлөх аливаа эрсдэл тохиолдож болзошгүй байдлаас сэргийлэх ажлыг дүүрэг, хороо хэсгийн ахлагч нар хариуцан онцгой анхааран ажиллах” зэрэг үүрэг даалгаврыг нийслэлийн онцгой комиссын дарга С.Амарсайхан комиссын гишүүдэд өгч, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг нэн яаралтай хангаж ажиллахыг үүрэг болголоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ханд
цагаан сар нэрээр бөөн хүмүүс цугларч вриусийг идэвжүүлж байна шүү үүнийг мөн түр хааххэрэгтэй
2020/01/30 103.212.117.107
дорж
хурал цуглаан мөн шүүх хурал захууд ер албан хаагч нарыг яагаад крантийлж болохгүй гэж бүгдийг л цуг арга хэмжээ авах ёстой тэгэхгүй бол эргэж гаднаас вриус тээж ирээд байна
2020/01/30 103.212.117.107
ТАРАА
Цагаан сарыг хийхгүй гэж ЗАРЛААД ӨГӨӨЧ ээ ЭНэ баяраар БААХАН ХАЛДВАР тарна ӨӨр ямар ч ач холбогдол бхгүй
2020/01/27 202.179.25.198
Тараах
Цагаан сарыг хориглох шаардлагатай бна Цагаан сарын ХУДАЛДАА нэрээр баахан халдвар тараах цуглаан болох юм бна өө
2020/01/27 202.179.25.198
Иргэн
Зүгээр л тэнгэр газардаа мөргөж идээ ундаагаа өргөхөд болоо бишүү. Айлаар хэсч архи дарс ууж наргиж цэнгэж хавтгайраад солиороод байгааг хүлээн зөвшөөрч болохгүй. Дээрээс шүлсээ тараана зохимжгүй бая
2020/01/27 202.126.89.16
Иргэн
Eр нь Цагаан сар хийхгүй байх нь зөв шүү. Монголчууд биe биeнээ үнсэж айлаар хэсч цай хоол идэж шүлсээ тарааж байна. Энэ үнэнийг яагаад шийдэхгүй байгаа юм вэ МОНГОЛЫН ТӨРӨӨ!!! энэ зөв юм уу?
2020/01/27 202.126.89.16
  • Recent
  • Most Read
  • Most Comment