-10o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн банк тэтгэврийн картын харилцагчдадаа урамшуулалт аян зарлалаа

2020-01-28 16:00:00

Монгол улсын өнцөг булан бүрт байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан  2,9 сая харилцагчдадаа Банкны цогц үйлчилгээг үзүүлэн ажилладаг Төрийн банкнаас нийт тэтгэвэр авагч ахмад настнууддаа “Хотол төгс” хэмээх төмөр Хулгана жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан “Хүндэтгэлийн аян-2020” урамшуулалт аян зарлалаа.

Энэ удаагийн “Хүндэтгэлийн аян-2020” урамшуулалт аяны хүрээнд Төрийн банкны Улаанбаатар хот болон орон нутгийн бүх салбар нэгж бүрээс хамгийн өндөр настай нэг ахмадыг сонгон нийт 500 өндөр настанд хүндэтгэл үзүүлэх юм. Мөн Төрийн банкны тэтгэврийн картын харилцагчдаас 31 ахмадыг азтанаар тодруулан 500,000 төгрөгийн урамшуулал олгох юм.

Энэхүү аяны азтан болох шаардлага нь:

  • Төрийн банкны тэтгэврийн карттай харилцагч байх, тус картаараа нэгээс доошгүй удаа гүйлгээ хийсэн байх
  • Төрийн банканд шинээр тэтгэвэр авагч болж, тэтгэврийн карт захиалан тухайн картыг ашиглан нэгээс доошгүй удаа гүйлгээ хийсэн байх;

Тус аян 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 02 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд тэтгэврийн карт ашиглан гүйлгээ хийсэн бүх харилцагчдад хамаарна. Харин азтануудаа 02 дугаар сарын 20-ны өдөр MN25 суваг телевизээр шууд тодруулах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны www.statebank.mn цахим хуудас болон 1800-1881 дугаараас лавлана уу. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment