Коронавирусийн халдвараас сэргийлж ерөнхий боловсролын дунд сургууль, их, дээд сургуулиудын танхимын сургалтыг гуравдугаар сарын 2 хүртэл түдгэлзүүлэх шийдвэр Засгийн газраас гаргасан. Хичээл амрах хооронд хүүхдүүдэд зурагтаар хичээл заах юм.
- Телевизээр заах хичээлийг 2020 оны 2 дугаар сарын 03-наас эхлүүлнэ.
- Цэцэрлэгийн хүүхдэд зориулсан хөгжүүлэх үйл ажиллагаа бүхий телевизийн нэвтрүүлэг өдөр бүр явуулна.
- Бага ангид 7 төрлийн 1540 минутын хичээл /нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 118 удаагийн хичээл, өдөрт 10-11 хичээл, анги тус бүрт 2 хичээл ногдоно/
- Дунд ангид 15 төрлийн 2440 минутын хичээл /нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 118 удаагийн хичээл, өдөрт 10-11 хичээл, анги тус бүрт 2-3 хичээл ногдоно/
- Ахлах ангид 14 төрлийн 2300 минутын хичээл /нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 112 удаагийн хичээл, өдөрт 10-11 цаг, анги тус бүрт 3-4 хичээл ногдоно.