Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 37 дугаар байрны 15 тоотын айл хөршийнхөө хаалгыг таглаж өргөтгөл барьсан талаар хэвлэлийнхэн мэдээлсэн. Тэгвэл тус тоотын оршин суугч зөвшөөрөлгүйгээр барьсан өргөтгөлөө буулгасан байна. Тус байрны 3 дугаар давхрын 15 тоотын айл 3,0 х 1,3 х 2,1м хэмжээтэй 25 см-ийн тоосгон хана өрсөн байжээ. Тус айл энэ сарын 15-ны өдөр өргөтгөлөө буулгасан байна.
Хөршийнхөө хаалга тагласан ханыг буулгажээ
2016-03-18 16:00:00