8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ-аас Ерөнхий сайд болон 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга зөвлөмж хүргүүллээ

2020-01-30 12:00:00

Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Ерөнхий сайд болон 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүллээ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд АТГ-аас 2019 онд аймаг, нийслэл, яам, агентлаг, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид шалгалт явуулж, арга зүйн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулсан байна. Энэ үеэр төрийн байгууллагуудад авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлийг бууруулах, дотоод хяналт, санхүүгийн сахилга батыг сайжруулах, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааг нээлттэй болгох зэрэг ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг тогтоосон байсан.

Тиймээс АТГ-аас зөвлөмж гаргаж хүргүүлжээ. Зөвлөмжид, Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, цахим хэлбэрт шилжүүлэх, Орон нутгийн хөгжлийн сангийн ил тод байдлыг хангах, Сум хөгжүүлэх санд тавих олон нийтийн хяналтыг бий болгох, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шийдвэрлэхэд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment