Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Норвегийн хаант улсад хийсэн айлчлалаас ирсэн даруйд ҮАБЗ хуралдсан. ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу Засгийн газар 14:00 цагаас ээлжит бусаар хуралдсан билээ. Хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргасан байна.
Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын / Хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй.
Мөн гуравдугаар сарын 2-ныг дуустал Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглох шийдвэр гаргалаа.
Урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар Монгол иргэдээ хоёрдугаар сарын 6-ныг хүртэл нэвтрүүлнэ.
Гуравдугаар сарын 2-н хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлнэ.
Бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй гэж шийдвэрлэсэн тухай Засгийн газраас мэдээллээ.