Хэд хоногийн өмнө “Босоо хөх монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн П.Шинжээравдан "Нойтон мод бэлтгэж байсан хүмүүст жавтий хүртээв" гэсэн тайлбартай бичлэгийг өөрийн фэйсбүүк хуудаснаа байршуулсан. Уг бичлэгт ойн модыг хууль бусаар хөрөөдсөн гэх иргэдийг ургаа модоор зодож буй үйл явц бичигдсэн байв. Тэгвэл энэхүү бичлэгт зураг, дүрс нь багтсан иргэн амиа хорложээ. Тодруулбал, Фэйсбүүкт бичлэг нь цацагдсан иргэн амиа хорлосон байдалтай олдсон бөгөөд хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
П.Шинжээравдан нараас “жавтий хүртсэн” иргэн амиа хорложээ
2020-02-02 15:30:00