-6o
Улаанбаатар хот
mobile menu

Цагаан сараар үндэсний контентоо түлхүү гаргахыг уриалав

2020-02-05 09:40:00

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэвлэл мэдээллийн байгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзав. Тэрээр Цагаан сар, Үндэсний их баяр наадам, түүхэн ойг угтан радио, телевизүүд түүх, хэл бичиг, соёл, урлаг, уламжлал, зан заншил зэргийг харуулсан үндэсний контентоо иргэддээ хүргэж, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг уриаллаа. “Монгол хүн монголоороо сэтгэж, ярьж, үндэснийхээ өв соёлоор бахархаж байх учиртай. Хүүхэд, залууст эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн бүтээл туурвихыг Засгийн газар бүх талаар дэмжинэ” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Маш зөв байна. Цагаан сараар хуучны сайхан монгол кинонууд, социализмын үеийн баримтат кинонууд, баярын концерт, телевизийн жүжгүүд, хошин шог, болор цомын наадам...гээд алтан фондод хадгалагдаж...
2020/02/09 202.126.89.203
  • Recent
  • Most Read
  • Most Comment