8o
Улаанбаатар хот
mobile menu

Интернэт кафе ажиллаж байсныг илрүүлэн үйл ажиллагааг нь зогсоожээ

2020-02-10 11:00:00

Улс, Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор цахим тоглоом, интернэт кафены газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон.

Харин хэрэгжилтэд нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан хяналт, шалгалт хийж байгаа юм..

Тус газраас хийсэн шалгалтаар Сүхбаатар дүүрэгт интернэт кафе ажиллаж байсныг илрүүлэн үйл ажиллагааг нь зогсоожээ.

Зөрчлийн хуулийн холбогдох заалтын дагуу интернэт кафед торгуулийн арга хэмжээ оногдуулж, бүрэн барагдуулсан тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл