16o
Улаанбаатар хот
mobile menu

Банкны үйлчилгээг цахимаар аваарай

2020-02-10 18:39:56

Шинэ коронавирусын өвчлөл дэлхий олон оронд гараад буй энэ үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онц байдал зарласантай холбоотойгоор Төрийн банкнаас харилцагч та бүхнийг заавал банканд ирж дараалал үүсгэхгүйгээр цахим үйлчилгээний цогц шийдэл бүхий Гялсбанк үйлчилгээг ашиглан банкны үйлчилгээ авахыг уриалж байна.

Харилцагч та Төрийн банканд ганц удаа очиж цахим бүтээгдэхүүний анкет бөглөөд Гялсбанкийг ашиглан дараах үйлчилгээ авах боломжтой.

Үүнд:

  • Харилцах, хадгаламжийн дансны үлдэгдэл шалгах
  • Хүссэн данс руу гүйлгээ хийх;
  • Хэрэглээний төлбөрөө төлөх;
  • Утасны төлбөр төлөх;
  • Гааль, нийгмийн даатгал болон төлбөрүүд төлөх;
  • Зээл авах, төлөх, эргэн төлөлтийн графиктай танилцах;
  • Данс нээх, хадгаламжийн хугацаа сунгах, карт захиалах,
  • Картаа хаах, нээх;
  • Бүх төрлийн цахим үйлчилгээнд бүртгүүлэх гэх мэт банкны үйлчилгээг илүү хялбараар авах боломжийг олгож байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны https://www.statebank.mn/w/mn/m400 цахим хуудас, https://www.facebook.com/StatebankMN/videos/472717713404933/ фэйсбүүк линк болон 1800-1881 лавлах утсаар авна уу.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь зүйтэй хэмээн уриалга гаргалаа. Та дэмжиж байна уу? Дэмжиж байна

Нийт санал өгсөн: 45