Зуурдаар таалал төгссөн сэтгүүлч Лунтангийн Болормаагийн гэгээн дурсгалыг хүндэтгэн түүний үүсгэн байгуулсан Mongolian Mining Journal сэтгүүлийн байранд талийгаачтай хамтран ажиллаж байсан журмын нөхөд нь эмгэнэл илэрхийлж байна.Түүнчлэн талийгаачтай сүүлийн жилүүдэд хамтран ажиллаж байсан ашигт малтмал, уул уурхайн салбарынхан, мөн нийтлэлчид Лунтангийн Болормаагийн дурсгалыг хүндэтгэн өнөөдөр 15.00 цагт Барилгачдын талбайд зул өргөнө. Үүнд, Монголын Бизнес консул, Уул уурхайн ассоциац, Нийтлэлчдийн клубийн гишүүд оролцох аж.
Талийгаачид зул өргөнө
2015-11-23 11:50:00