8o
Улаанбаатар хот
mobile menu

Subaru Forester маркийн машин онхолдож жолооч нь амиа алджээ

2020-02-12 12:20:00

 

Тээврийн цагдаагийн албанаас өчигдөр гарсан зам тээврийн ослуудын талаарх мэдээллийг өглөө.

Өчигдөр зам тээврийн ослын улмаас гурван хүн гэмтэж бэртэж, орон нутагт нэг хүн амиа алджээ.

Тодруулбал, өчигдөр 20:30 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг “Өндөр толгой” гэх газар асфальтан замд Subaru Forester маркийн автомашин онхолдож,  жолооч 37 настай, эрэгтэй нас баржээ.

Хүн бэртсэн ослын хувьд явганаар зорчиж байгаад машинд мөргүүлсэн байна. 

Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ жолоо барьсан найман хүнийг хуулийн дагуу баривчилжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
БЯМБАА
Тэргэнцэр дээр суулгаад ямар ч ялгүй эрүүл саруул амьдрах эрхтэй гадаад гарах эрхтэй гэтэл хохирогч эрүүл мэнд амь насаараа хохироод л үлдэх юм энэ хуулиа эргэж нэг хараач
2020/02/13 192.82.76.133
БЯМБАА
согтуу жолоочийг илрүүлээд торгоод л болохуу ямар арга хэмжээ авдаг юм бэ нэг мал хулгайлахад хорих ял авна гэтэл нэг хүнийг хариуцлаггүй жолооч амь нас ба амьдралыг сүйтгэж тэргэнцэр дээр насаар нь
2020/02/13 192.82.76.133