8o
Улаанбаатар хот
mobile menu

Зах худалдааны төвүүдэд шалгалт хийж, нэг удаагийн нийлэг хальсан уутыг хураан авч устгууллаа

2020-02-13 12:00:00

“Хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээнд хэрэглэж буй хуванцар сав, баглаа боодлын чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд зах худалдааны төвүүдийн лангуу түрээслэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийлээ.

Хяналт шалгалтаар Монгол улсын Засгийн газрын 189 дүгээр “Нийлэг, хальсан уутыг хориглох тухай” тогтоолыг зөрчиж хүнсний зориулалтын бус сав, баглаа, боодол болох 0.035 мм-ээс доош буюу 0.017 мм хэмжээтэй нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаалах үйл ажиллагаанд сав, баглаа, боодлын зориулалтаар ашиглаж байсан үйлдлийг илрүүлж, 3 төрлийн үнэлгээтэй, 3 төрлийн хэмжээс бүхий /10, 50, 100 төгрөгийн/ 3140 ширхэг нийлэг хальсан уутыг улсын ахлах байцаагчийн актаар хураан авч устгуулахаар Чингэлтэй дүүргийн орон тооны бус Зөвлөлд хүргүүлж ажиллалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл