8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын 100 сая аж ахуй нэгжүүдийг авлигалын сүлжээний бизнес рүү хөтөлж эхэллээ

2020-02-13 16:13:15

УИХ-ын 2020 оны сонгуульд АН-ынхан 100 сая төгрөгөө төлж л байвал хэн нь хамаагүй нэр дэвш гэсэн зарчим баримталж буй нь олон нийтийн дургүйцлийг ихэд төрүүлсэн сэдэв болоод байгаа билээ.

Мэдлэг боловсрол,ёс зүй огт хэрэггүй гэсэн намын даргын дарамт нь Монголын төрийг авлигалчдаар дүүргэж, ашиг сонирхлын зөрчлийг гүнзгийрүүлэх бодлого болж, энэ нь хууль мэт үйлчлэх нь нэгэнт тодорхой болов.

Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажлаа өгч буйгаа мэдэгдлээ. Тэрээр одоо АН-ын дарга С.Эрдэнийн Ахлах зөвлөхийн л статустай болж ирэх сонгуульд нэр дэвших бэлтгэл ажилдаа өнөөдрөөс эхлэн орохоо мөн дуулгав.
Уг нь З.Энхболд улс төрийн албан тушаалтан тул ажлаа өгөлгүйгээр сонгуульд нэр дэвших эрх нь нээлттэй. Гэтэл тэрээр АН-ын сонгуулийг үндсэндээ далдаас удирдах их ажлын гараагаа ийнхүү эхэлж байгаа бололтой.

Одоогийн байдлаар АН-аас ирэх сонгуульд нэр дэвших мөрөөдөлтэй мөнгөнөөс өөр эрдэм чадалгүй горилогчид 100 саяын дэнчингээ өгөөд байгааг З.Энхболд удаа дараа мэдэгдэж байна. Түүний өнөөдөр өгсөн тайлбараар бол АН-ын 100 сая төгрөгийг хувь хүнээс 1 сая төгрөг, аж ахуй нэгжээс 10 сая төгрөг авах зарчмаар бүрдүүлж байгаа гэх…

Тэгвэл АН-аас нэр дэвших 1 нэр дэвшигчид 7 аж ахуй нэгж тус бүртээ 10 сая төгрөг өгнө гэж тооцоход 100 гаруй хүний ард 800 орчим аж ахуй нэгжийг С.Эрдэнэ дарга болон түүний гар хөлүүд авлигалын сүлжээний бизнес рүү хөтөлж байна гэсэн үг. Мэдээж АН-ын нэр дэвшигч нарт 10 сая төгрөг зүгээр ав гээд өгөх бизнес эрхлэгчид байхгүй. Харин тэдний хамаарал бүхий аж ахуй нэгжүүд болоод тэднээр дамжиж компанийнхаа санхүүжилтийг өсгөсөн компаниуд л хандив өгнө. Эцэст нь тэр компаниуддаа ашиг хүртээх зарчим үйлчилнэ гэх хардлага төрж байна.

100 саяын хандивыг З.Энхболд өнөөдөр хийсэн мэдээллийнхээ үеэр далд агуулгаар өөрсдийгөө илчилсэн. Тодруулбал тэрээр “бид төрд гараад эдийн засаг сайжирвал хандив өгсөн аж ахуй нэгжүүдэд бүгдээрэнд нь хүртээлтэй гэв”. Энэ нь АН-ынхан эрх барьсан үедээ, улсын мөнгийг хайр найргүй өөрсдөдөө ашигтай байдлаар зарцуулж эдийн засгийг уналтанд оруулдаг гэдгийг нь нотолж байгаа юм.
Мөн Ардчилсан намынхан төрийн өндөр албан тушаалд очихоороо улс орноо зарчхаад гадаадад нэг нэгээрээ гарч, гадны улсын иргэн болж зугтдаг итгэлгүй нам гэдгээ ч өөрсдөө зарлалаа.

Өөрөөр хэлбэл тэд хамтын хариуцлага хүлээх ёстой байтал бүгдээрэй л АН-ынхан гэж явчхаад улсыг удирдах төрийн өндөр сэнтийг хувийн эрх ашигтаа ашиглаж, өөрсдөө хөрөнгөжөөд зугтдаг. Бодит жишээ бол АН-ын гишүүнээс Монгол Улсын төрийн тэргүүний суудалд бүтэн 8 жил тухалсан Ц.Элбэгдорж, Монгол улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гээд нэрс цаашаа уртаас уртаар хөвөрнө. Ард түмнийг төлөөлөх үүрэгтэй тэд бүгд л ийм үйлдэл хийдэг,цаашдаа ч хийнэ гэдгээ бүр намын дарга С.Эрдэнэ нь хүртэл ил цагаан хэлсэн.

Тэхээр АН-аас мэдлэг боловсролтой, ёс зүйтэй улс орныг удирдах хэмжээний лидер улс төрчид ирэх сонгуульд нэр дэвшинэ гэж хүлээх, найдах ч хэрэггүй гэдгийг тэд өөрсдөө бидэнд эхнээсээ хэлээд байгаа бололтой.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
1234
ҮХЦ юу хийж суудаг юм Үндсэн хууль зөрчөөд байхадАН ийн сонгуулд олцох эрхийг нь хасаач
2020/04/18 103.10.23.113
хүн хүн
МАХН юу гэж энэ хулгайч луйварч алуурчин дээрэмчин нартай эвсэх гэж үгүй байлгүй МАН-АНийг дагаж бөхс долоогч албан тушаал горьдогч хахуулч гөлөгүүд төрийн албаар дүүрсэн түүндээн найдаж дээ
2020/03/16 103.10.23.89
иргэн
Үнэндээ бол Танхай тэнгүүдийг Гаднийхан ашигласан Ардчил нэртэй хорт санаа байсан Эх оронч шудраг зөв улс төрчдийн амь насанд тэд хүрсээр байсан Зориг О Дашаалбар О Энхсайхан гэх мэт
2020/03/16 103.10.23.89
БЦ
Монголын ардчил бол анханаасаа нийгэмийн өөрчлөлтйн даваалгааг ашгилан Монголын баялгад шунсан гадаадын хөрөнгөтөн нарын хийсэн хуурмач заль мэх төдий ардчил байсан гэдэг харгадсаар
2020/03/16 103.10.23.89
Иргэн
Улаан цайм төрийн албыг жинхэнэ утгаар нь зарж наймаалж байхад яах ч үгүй байж яагаач үгүй Ц.Сандуй нарыг хориод яах нь вэ?!?!?! Суллаачээ?!?!
2020/03/10 139.5.216.148
Иргэн
Улаан цайм төрийн албыг жинхэнэ утгаар нь зарж наймаалж байхад яах ч үгүй байж яагаач үгүй Ц.Сандуй нарыг хориод яах нь вэ?!?!?! Суллаачээ?!?!
2020/03/10 139.5.216.148
Иргэн
Улаан цайм төрийн албыг жинхэнэ утгаар нь зарж наймаалж байхад яах ч үгүй байж яагаач үгүй Ц.Сандуй нарыг хориод яах нь вэ?!?!?! Суллаачээ?!?!
2020/03/10 139.5.216.148
Зочин
АН ынхан найдваргүй гарууддаа . Төр улс төвхнүүлэх чадваргүй гэдгээ 2 удаа Монголын ард түмэнд батлан харуулсан болно
2020/03/01 103.26.193.151
Зочин
Сайн идэж аваад зугтдаг зуршлыг АН ынхан бий болгож байна арай л хэтэрч байна даа төр түмэн нүдтэй төрсөн бие хоёр нүдтэй шүү дээ ард түмэн төрсөн биеийнхээ хояр нүдээр сайн харах байлгүй дээ
2020/02/18 103.212.118.119
Иргэн
Энэ бид хоёр эсгий хийж газар нохой хэрэггүй гэж нэг үг бийдээ?! Гэхдээ яахав зөвлөхөө л хийг?! Тэр орлноос явсан нь ордныг нэг ч гэсэн бохироос цэвэршиж байна гэсэн үг юмуудаа?!
2020/02/17 59.153.114.88
Zochin
Ene hun hog
2020/02/16 64.119.19.144
зочин
бас нөгөө МАХН-тайгаа эвцэлдэх гэж байгаа гэсэн үү
2020/02/14 202.179.26.113
зочин
Нөгөө төлөөс харахад мөнгө-гүй шударга зөв хүн байгаад хэрэггүй гэсэн үг үү Хүмүүстэй уулзаад ном сонин тараахгүй гарч ирж бас болно биз дээ.Одоо хүмүүс сонгуулийн сурталчилгаанд ач холбогдол больсон
2020/02/14 103.111.68.3