8o
Улаанбаатар хот
mobile menu

АН МАХН-ТАЙ ЭВСЭЛ БОЛЖ СОНГУУЛЬД ОРОЛЦОХООР УУЛЗАЛТ ХИЙЖЭЭ

2020-02-13 16:14:54

Өчигдөр буюу 12-ны өдөр Шангри-Ла төвд байрлах тансаг зэрэглэлийн рестораны VIP өрөөнд АН-ын дарга С.Эрдэнэ, дэд дарга Б.Дэлгэрмаа, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга,  Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян, МАХН-ын гишүүн “Монсоник” -ын Т.Баярхүү зэрэг хүмүүс нууцаар уулзаж, гадаадад байгаа экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой  видео хурал хийсэн гэнэ. АН, МАХН-ын удирдлагууд нууцаар уулзаж чухам юу ярив гэдэг нь олны анхаарал татаад байгаа юм.

Эх сурвалжийн хэлж байгаагаар тэд хамтран улс төрийн үйл ажиллагааг явуулах тухай ярилцсан гэх. АН МАХН хамтран эвсэл болж 2020 оны УИХ-д оролцоно гэх яриа ч чих дэлсэв.

2014 онд Н.Алтанхуяг Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга байхдаа МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээг үзэглэж байв. Тухайн үед Хотын дарга асан Э.Бат-Үүл тэргүүтэй намын нөхөд нь АН МАХН-тай хамтартлаа дордсон юм уу гэж шүүмжилж, энэ бол АН-ын хувьд ичгүүртэй явдал хэмээж байсан. Тэгвэл АН-ын дарга С.Эрдэнэ дахин МАХН –тай хамтрах уулзалт хийж, намын нөхдийнх нь хэлсэнчлэн ийм ичгүүртэй зүйл хийх шалтгаан юу байв. УИХ-ын сонгууль ойртсон энэ үед тэд сонгуульд хамтрах нь гэдэг “шум” үнэн байх магадлал хамгийн өндөр байна. Саяхан АН-ынхан  ХКН-тай уулзаж, дэмжлэг хүссэн, хамтран ажиллах болсон тухай мэдээлэл нь нийгэмд тархаад байгаа. Тэгвэл өчигдөрхөн МАХН-ынхантай ийнхүү уулзсан байх юм. АН угтаа ХКН, МАХН-аас тэс өөр үзэл баримтлалтай нам гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл ийнхүү коммунизмын эсрэг гэдэг АН, түүний удирдлагууд ямар учраас коммунист намуудын төлөөллүүдтэй ойр ойрхон уулзах болов. АН коммунист нам болчихсон юм уу гэж гайхах хүн олон байна.

Намын үзэл баримтлал, чиг баримжаагаа умартан, олон мянган гишүүдийнхээ итгэл үнэмшлийг ийнхүү уландаа гишгэж байгаа АН-ынхны энэ үйлдэл 2020 оны УИХ-ын сонгуульд ямар ч аргаар хамаагүй ялах, эрх мэдлийг гартаа авах гэсний тод илрэл гэлтэй. Үнэхээр төрд гарч эрх мэдлийг гартаа авч л байвал тэдэнд юу ч хамаагүй бололтой. Ардчиллынхаа үнэт зүйл, чиг баримжаагаа умартан төрд зүтгэж байгаа АН-ын удирдлагууд АН-ыг дэмжигч олон мянган гишүүдийн урмыг хугалж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
asaa
Toirogoo huvaasan baihoo..
2020/02/20 66.181.161.14
зочин
дуусаж байгаа хоёр нам чацаг алдаж байна. Яаж тэврэлдсэн ч бай хүрэлсүхийн хийж буй ажлыг үргэлжлүүлэхийн тулд ард түмэн МАН-д өгөхөө аль эрт шийдчихсэн явж байгаа ээ гөлөг ээ гөлөг
2020/02/19 103.242.44.80
до
хар машинд найдаад хэрэг байна уу АНхан, улс төрийн хашир суумаар юмаа
2020/02/18 203.217.139.225
Зочин
МАН+АН ирэх сонгуульд яаж ч луйвардаад гарахгүйээ.
2020/02/17 66.181.176.248
зочин
тэгээд яасан. юун болохгүй гэж
2020/02/17 192.82.65.160
ан гишүүн
Би намаасаа гарна. Үгүй байлгүй дээ.
2020/02/17 192.82.67.127
Иргэн
Яг үнэн МАН болио тэртэй тэргүй МАН сайн нэр авахгүй улам л ард түмний дургүй зэвүү зэрэг хүргэж байнаа
2020/02/17 64.119.16.165
Зочин
Ёстой худлаа мэдээлэл бн тэнэг хүн ч ойлгохоор ман бандааш намын хийж байгаа явцуу үйлдэл ич маны янханууд!!
2020/02/17 64.119.16.165
Зочин
МАН иймэрхүү хогийн эвлүүлэг хийгээд эхэлвэл цаашаа нэг их явахгүйл дээ шал дэмий олны дургүй хүргээд жигшээчих вий
2020/02/16 66.181.185.150
лхам...........
Засаг авах тактик нь буруу ч улсаа хөгжүүлэх старатек нь зөв байвал хэн нь хэнтэйгээ нэгдсэн ч яамай цаг шүү.
2020/02/14 139.5.216.66
Nam bus irgen
AH MAH MAXH-iinhan 30-n jil dangaaraa, havsarch hamtarch tur barij idej uutsgaalaa odoo boloo bish uu hulgaichuudaa. Ed narin tavisan ur zeel zamaa aldsan.
2020/02/14 202.126.89.221
иргэн
Хэрвээ махн ардчилсан намтаа нэгдэж сонгуульд орвол нэр төрөө алдаж байна гэсэн үг,
2020/02/13 150.129.140.10