8o
Улаанбаатар хот
mobile menu

Архангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

2020-02-14 10:00:00

Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан Архангай аймгийн онцгой комис  хуралдаж шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг өнөөдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх, караоке, баарны үйл ажиллагааг зогсоох, цэцэрлэг сургуулийн үйл ажиллагааг түр зогсоохтой холбогдуулан хүүхдийн хоол үдийн цай дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг байгууллага тус бүрээр тооцож хэмнэгдсэн зардлыг ариутгал халдваргүйтгэлийн зардалд шилжүүлж ажиллахаар болов. Мөн бүх төрлийн сүм хийдийн үйл ажиллагааг түр зогсоосоолоо.

Ресторан, цайны газрыг 18 цаг хүртэл ажиллуулах, зочид буудлалд тогтмол хяналт тавьж, буудалласан хүмүүсийг үнэн зөв бүртгэх, нийтийн эзэмшлийн зам, талбайг мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэх зэрэг шийдвэрүүдийг гаргалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Маш зөв шийдвэр гаргасан байна. Одоо хариуцлага, хяналт чухал
2020/02/20 192.82.65.160