8o
Улаанбаатар хот
mobile menu

Секунтээр хэмжигдэх амь

2016-03-19 11:33:00

Хүмүүн та их хувь заяагаар энэ орчлонд мэндэлчихээд эргээд буцах гэж юунд яарна вэ?  

Монгол улсын хэмжээнд өнгөрсөн онд 45161 зам тэээврийн осол бүртгэгджээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 42,9 хувиар өссөн  үзүүлэлт.  Жил ирэх тусам аспалтан зам дээрх чимээгүй дайнд олон мянган хүмүүс амь насаар алдсаар. Олон зуун Монгол зүрх жолоочийн ганцхан минутын анхаарал болгоомж, явган зорчигчийн санамсаргүй хайхрамжгүй үйлдлээс ийнхүү алтан амиа  алдаж, эмзэг тахир дутуу болж үлдэж байна.  Юутай харамсалтай . Юутай гачилантай. Монгол улсын хэмжээнд гарч байгаа зам тээврийн ослын  95,6 хувь нь зөвхөн жолоочийн буруутай үйлдлээс гарсан бол 3,4 хувь  нь явган зорчигчийн буруу 0,1 хувь  нь замын нөхцөлөөс болж осол гарсан судалгаа байна.

Тэгвэл жолооч ямар шалтгаанаас болж зам тээврийн осол гаргаад байна вэ? Энэ асуултын хариултыг Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Я.Соронзонболдоос авлаа.

- Сайн байна уу?  Жолооч нар ямар шалтгааны улмаас зам тээврийн осол гаргаж байна вэ?

Орон нутгийн замд гарч байгаа ослыг судлаад үзэхэд жолооч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог, хурд хэтрүүлдэг, хажуугийн зай тохируулаагүй зэрэг нь осол гардаг шалтгаан болдог. Харин Нийслэл болон бусад суурин газруудад хажуу хоорондын зай тохируулаагүй, уулзвар, гарц нэвтрэх журам зөрчсөн, эгнээ байр буруу эзэлсэн, ухрах үйлдэл  буруу хийсэн,  анхаарал болгоомжгүй  хөдөлгөөнд оролцсон зэрэг нь голлох шалтгаан болдог.

- Явган зорчигчид мөн өөрсдийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осолд өртөж байна. Шалтгаан нөхцөл нь юу байна вэ?

Явган зорчигчийн буруутай үйлдлүүдийг хэлье л дээ. Нэгдүгээрт явган зорчигчид явган  хүний гарц, шугам гарамгүй газраар маш их зам хөндлөн гардаг, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур зам хөндлөн гүйж,  автобуснаас буухдаа урдуур нь зам хөндлөн гардаг. Зорчих хэсгийн захаар нэгдүгээр эгнээгээр  болон согтуугаар хөдөлгөөнд оролцдог зэрэг түгээмэл алдаа гаргадаг.

   Бидний ярилцлага явган зорчигч та анхаарал болгоомжтой дүрмээ сахиачээ гэсэн нэг үзүүрийг нь барьсан санаа илтгэх гэж байгаа юм. Ер нь өөрийн буруутай үйлдлээс явган зорчигч хохирсон нөхцөлд яах вэ?

Явган зорчигчийн  мөргүүлсэн тоолонд явган зорчигчийн зөв байдаггүй лдээ.  Жишээ нь  өнгөрсөн онд улсын хэмжээнд 2988 буюу нийт бүртгэгдсэн осолын 6 хувь нь явган  зорчигчийн буруу гэсэн тохиолдлууд бүртгэгдсэн байдаг. Явган зорчигчтой холбоотой үүссэн хөнгөн, хүндэвтэр 153 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ нь явган зорчигч өөрөө буруутай нь тогтоогдсон гэсэн үг. Тэр ч бүү хэл тухайн явган зорчигч ослын үед машины  цонх шилийг нь хагалсан  тохиололд машины жолоочийн хохирлыг нь барагдуулах  эрх зүйн заалт ч байдаг. Тиймээс явган зорчигч замын хөдөлгөөний дүрмээ сахиж өөрсдийн эрүүл мэнд аюулгүй байдлынхаа өмнө хариуцлагатай байх хэрэгтэй.

- Зам тээврийн ослоор нас барсан хүмүүсийн ихэнх хувийг хүүхдүүд эзэлсэн байна?

 Хүүхдийн асуудал маш чухал.  Улсын хэмжээнд зам тээврийн ослоор нас барсан хүмүүсийн нийт тоо буурсан ч хүүхдийн нас баралт өссөн хандлагатай  байгаа нь анхаарал татсан асуудал. Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар 10  хүртэлх насны хүүхдийг бие даан замын хөдөлгөөнд  оролцуулахыг хориглосон заалт гарсан. Хэрвээ зөрчсөн  бол бүх шатны боловсролын байгууллагын ажилтан, эцэг  эх, асран хамгаалагч нарыг хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох заалт байгаа ч хэрэгжилт муу байна. Хүүхэд осолд өртөж байгаа нь эцэг эхийн буруу үйлдэлтэй шууд холбоотой. Эцэг эхчүүд хүүхдээ гараас гарт хүргэж өгч байх, хүүхэддээ зөв дуурайлал үзүүлж гарцаар , гэрлэн дохиогоор гарч байхыг үлгэрлэн сургадаггүйгээс ийм зүйл болж байна.

Жолоочийн буруу үйлдлээс гарсан зам тээврийн ослын талаар их ярьдаг. Харин энэ удаад явган зорчигч тань руу анхаарлаа төвлөрүүлэхийг хүслээ. Уншигч та явган явахдаа гарцаар болон гэрлэн дохиогоор зам хөндлөн гардаг уу? Дөтийг бодож замаар хөндлөн гүйх, улаан гэрлээр дүрэм зөрчин гардаг юм биш биз?  Хэрвээ тийм бол хэлж биш хийсч ирдэг гай гамшгийг тооцоолж өнөөдрөөс эхэлж өөрийнхөө төлөө гэрлэн дохио хүлээгээрээ.

Таны тааварлаач үгүй нэрийг нь  ч мэдэхгүй хэн нэгэн хайртай хүнээ алдаад гашуудаж суугаа, амьдралын сайхныг мэдрээгүй бяцхан үрдээ гэрлэн дохио, гарцны учрыг тайлбарлаагүйдээ халаглаж суугаа олон хүн бий.  

Хүмүүсээ хичнээн  яаруу ажилтай байсан  ч хорвоогоос явах гэж юунд яарна вэ? Уншигч та хэрвээ гарцаар гардаггүй , гэрэл хүлээдэггүй дутагдалтай бол  амжиж гарах гэж яарахаа азнаж  арван хором л хүлээж хэвшээрэй .

Б.Мөнхдалай

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
СекунД эргүү сэтгүүлчээ!
2016/03/20 103.17.108.42
Munhdalaid: sekund gej bich
2016/03/20 103.17.108.42
MOON.
91610120,96711727 JINHENE MOONII TARHI UGAAGCH NAR. EH ORNII MINI ESREG SO SUM BAIGUULAAD YANZ YANZIIN YUM ZAADAG GARUUDIIG SHALGAAD UGUUCHEE. ENE HEDEN SO NAR DAVARLAA
2016/03/19 103.17.108.42