8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Батбаяр, Т.Баясгалан нарт хилийн хориг тавилаа

2020-02-12 15:00:00

УИХ-ын гишүүн асан, Кёкүшюүзан Д.Батбаяр, түүний эхнэр МУГЖ, дуучин Т.Баясгалан нар өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан асуудлаар шалгагдаж байгаа мэдээлэл цацагдаж байсан. 

Энэ хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газар Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх,  хэрэг шийдэгдэж дуустал  хилийн хориг тогтоосон байна.

Кёкүшюүзан Д.Батбаяр, Т.Баясгалан нар ах дүүгийнхээ нэр дээр газар авч зориулалтын бусаар ашигласан бөгөөд  “Зэсэн тал” ХХК-иа байгуулж, Чулуутын аманд 10 га, “Гэгээн талбай” ХХК-ийн нэрээр Ташгайн аманд 21 га, “Өлзийт голын эх” компаниар дамжуулан Арцатын аманд таван га газар авсан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
1234
хулгай луйвараар баяжаагүй хүн дээ өөр оролох хүн алгуу олон л би дээ
2020/04/18 103.10.23.113
Зочин
Хэн ингэж өгөөд, зөвшөөрсөн байдаг байна
2020/03/15 202.126.88.55
зочин
элбэгдорж, сайханбилэг нарт яг ингэж шуурхай хориг тавих ёстой байсан юм. энэ хоёр авлига өгөөгүй эсвэл чамлахаар өгсөн болохоор ийм байна гэж.....
2020/02/17 43.228.131.105
  • Recent
  • Most Read
  • Most Comment