8o
Улаанбаатар хот
mobile menu

Коронавирустэй холбоотой худал мэдээллийг “Hashtag” ашиглан ТЕГ, ЦЕГ-т мэдэгдэнэ

2020-02-17 09:30:00

Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс дараах мэдэгдлийг гаргалаа.

МЭДЭГДЭЛ

Олон нийтийн цахим сүлжээнд “COVID-19” буюу “Шинэ Коронавирус”-тай холбоотой баттай эх сурвалжгүй мэдээ, мэдээллийг санаатай болон санамсаргүй байдлаар тарааж, олон нийтэд буруу ойлголт төрүүлэх, өргөн хэрэглээний барааны хомсдол үүсгэх, хуурмаг үнийн өсөлтийг бий болгох зэрэг сөрөг нөхцөл байдлыг үүсгэж байна.

Иргэн, хуулийн этгээдийн энэ үйлдэлд хуулиар олгосон чиг үүргийн дагуу Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан шийдвэрээр хяналт тавьж эхэлсэн бөгөөд цаашид олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээнд үндэслэлгүй мэдээлэл тарааж буй иргэн, хуулийн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх болно. Иймд ИРГЭН та цахим орчинд хариуцлагатай хэрэглэгч байж үндэслэлгүй мэдээллийн талаар цаг алдалгүй мэдээлж, хамтран ажиллана уу. 

Жич: Хуурамч мэдээлэлд дараах “hashtag” ашигласнаар бид нарийвчлан нягтлах боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Б
TV9 гадаад мэдээний тоймоор Гантулга гуай Монголын засгийн газар өвчинийг нуун даралдуулж байна гэж өдөр бүр мэдээлээд байна. Олон нийтийн суваг шүү дээ. Өдөр бүр мэдээлээд хэн ч арга хэмжээ авахгүй б
2020/02/18 139.5.216.12
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь зүйтэй хэмээн уриалга гаргалаа. Та дэмжиж байна уу? Дэмжиж байна

Нийт санал өгсөн: 64