8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрээнээс түүхий загас авч идсэн гэх өгүүлэмжтэй иргэнийг тусгаарлажээ

2020-02-18 10:00:00

Гадаад харилцааны яамны хүсэлтийн дагуу Улсын Онцгой комиссын шийдвэрээр Монгол Улсын иргэдийг БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүдийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 15-ны өдөр гурван автобусаар татан авч, 104 зорчигч, 3 жолооч хилээр нэвтрүүлэв.

Энэ үеэр Мэргэжлийн хяналтын байгууллага чиг үүргийн дагуу хяналт тавин зорчигчдын биеийн дулааныг хэмжин асуумж тандалт хийж, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд ариутгал халдваргүйтгэл хийлээ.

 

Зорчигчдыг автобуснаас 5, 5-аар нь буулган ариутгал, халдваргүйтгэл хийсэн бөгөөд биеийн дулааныг тус бүр 4 удаа хэмжиж, халдварт өвчний сэжигтэй нэг зорчигчийг илрүүлэн тусгаарлаад байна. Тэрээр БНХАУ-ын Эрээн хотод хувиараа ажил хийдэг, өнгөрсөн сард хилээр нэвтрээд буцаж гарсан, Эрээн хотын худалдааны төвөөс түүхий загас авч идсэн гэх өгүүлэмжтэй байгаа аж. Замын-Үүд сумын Онцгой комиссын шийдвэрээр бусад 103 хүнийг түр хяналтад авчээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
uguulemjtei gedegiig oilgosongui. Yamar neg angli ugiig orchuulah gej hicheesen yum uu.
tegi
2020/02/19 5.170.44.234
Зочин
Явж явж түүхий загас уу? Энэ чинь Монгол хүний хоолойгоор давах уу? Өлсөж үхэхийн наахна бол идэх л байх. Ер нь наад нөхөр чинь худлаа ярьж биеэ сайн эмчлүүлээд авах гэсэн хүн биш биз.
2020/02/18 103.57.92.197
Иргэн
Зарим хүн дүрст малууд хэргээр ийм юм хийгээд байна уу?
2020/02/18 203.217.139.225
Зочин
Яасан хариуцлагагүй нөхөр юм бээ
2020/02/18 66.181.161.99