8o
Улаанбаатар хот
mobile menu

Амралтын өдрүүдэд зургаан өрхийн 19 иргэн ​угаарын хийд хорджээ

2020-02-18 14:00:00

Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар хамтарсан мэдээлэл хийлжээ. Амралтын өдрүүдэд угаарын хийд хордсон гэх шалтгаанаар Хордлогын яаралтай тусламжийн төвд 6 өрхийн 19 иргэн хандаж эмнэлгийн тусламж үйлчилгээ зөвлөмж зөвлөгөө авчээ. Өнөөдрийн байдлаар угаарын хийн хордлогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй байна.

НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй "Шинэ коронавирусийн халдвар, шувууны томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна. Цагаан сарыг нийтээр тэмдэглэхгүй байхтай холбоотойгоор халдваргүйжлийн ажлыг эрчимжүүлэх үүднээс хотын эргүүлийг хотын төв болон, гэр хорооллын гудамжид нийслэлийн дүүрэг, агентлагийн алба хаагчид, чөлөөнд гарсан ахмадуудыг дайчлан ажиллуулахаар НОСК-оос хуваарь гарсан. Хуваарийн дагуу хотын төвийн болон нийслэлийн гэр хорооллын гудмаар явган эргүүл ажиллаж, олон хүн зорчдог хэсэгт анхааруулга, зөвлөмжийг өгч, маскаа тогтмол зүүх, нус цэрээ хаяхгүй байх зөвлөмж өгнө.

Өнгөрсөн долоо хоногт гудамжид нус цэрээ хаясан үндэслэлээр зөрчлийн тухай хуульд зааснаар 10 мянган нэгжээр торгох заалтын дагуу 200 иргэнийг торгосон” гэлээ.

Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Барьцалдуулагч бодис тасалдсан гэсэн мэдээлэл цацагдсан. Өдөрт 100-200 тонн барьцалдуулагч тогтмол урдаас орж ирж байгаа. Тэгэхээр барьцалдуулагч бодис тасалдана гэсэн ойлголт байхгүй. Иргэдэд зургаан шуудайгаар өгч байгаа. Үйлдвэрлэл хэвийн ажиллаж байгаа. Өдөрт 3000 гаруй тонн, борлуулалт нь 3000-3500 тонн түлшийг өгч байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өдөр бүр хоёр хяналтын улсын байцаагч ажиллаж байна.

Онцгой байдал, цагдаа хөдөлгөөнт эргүүл бүх борлуулалтын цэгүүдэд хяналт шалгалт хийж байгаа. Борлуулалтын цэгүүдэд түлш дутагдсан асуудал гарвал “Тавантолгой” түлш компанитай холбогдож, хяналт шалгалт хийж байгаа байцаагч нар шахмал түлшийг татан авалтын ажлыг тухай бүрт нь хийж байгаа. Зургаан шуудайгаас бага өгч байгаа гэсэн асуудлыг бид цааш нь тодруулна” гэлээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
bayn zvrh duureg 21r horoo ugaariin hiin medregchee hezeenees taraah we humuus ugaartaad duuslaa
2020/02/19 59.153.85.75